Ормузын хоолойд далайн тээвэр сэргэх найдвар бий болж байна
Иран болон Оман улсууд Ормузын хоолойгоор хөлөг онгоцнуудыг түр хугацаанд аюулгүй нэвтрүүлэх тусгай зам гаргах талаар хэлэлцэж эхэллээ. Тухайлбал, хоолойн ойр орчим дахь тэсрэх төхөөрөмжийг цэвэрлэхээр тохиролцсон бөгөөд энэ нь далайн тээвэр аажмаар сэргэх боломжийг нэмэгдүүлж байна. Харин АНУ болон Ираны хоорондын энхийн хэлэлцээ одоогоор гацсан байдалтай байгаа юм. Трампын зүгээс Ираны эдийн засагт дарамт үзүүлэхийн тулд Ирантай бизнес хийж байгаа улс орнуудад шинэ хориг арга хэмжээ авахыг анхааруулаад байгаа юм. Үүний зэрэгцээ АНУ Ойрх Дорнод дахь зарим дипломат ажилтнуудаа буцаан илгээж эхэлсэн нь мөргөлдөөн ойрын хугацаанд дахин хурцдах эрсдэлийг харьцангуй бага гэж үзэж байгааг харуулж байна.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
-
Таалагдсан
-
Хөгжилтэй
-
Яахавдээ
-
Гунигтай
-
Таалагдсангүй
