Зах зээлийн анхаарал Nvidia-ийн тайлан болон Jackson Hole-ийн уулзалтад төвлөрч байна
Энэ долоо хоногт хөрөнгө оруулагчдын анхаарлын төвд Nvidia-ийн санхүүгийн тайлан болон АНУ-ын Холбооны нөөцийн сангийн Jackson Hole-ийн уулзалт байна.
Nvidia лхагва гарагт зах зээл хаагдсаны дараа 2026 оны 2-р улирлын санхүүгийн тайлангаа танилцуулна. FactSet-ийн мэдээллээр Wall Street-ийн шинжээчид тус компанийг 92.28 тэрбум ам.долларын орлого, нэгж хувьцаанд 2.09 ам.долларын ашиг тайлагнана гэж хүлээж байна.
Nvidia-ийн зах зээлийн үнэлгээ 5 их наяд ам.доллароос давж, S&P 500 индексийн хамгийн өндөр жинтэй компани болсон тул тайлангийн үр дүн зөвхөн тус компанийн хувьцаанд бус, технологийн салбар болон АНУ-ын хөрөнгийн зах зээлийн нийт хөдөлгөөнд хүчтэй нөлөөлөх боломжтой. Ялангуяа AI технологийн эрэлт, дата төвийн бизнесийн өсөлт болон цаашдын төлөв хөрөнгө оруулагчдын гол анхаарах үзүүлэлт байх юм.
Үүний зэрэгцээ баасан гарагт Холбооны нөөцийн сангийн тэргүүн Кевин Уорш Вайоминг мужийн Jackson Hole-д болох уулзалтаар таамаглалаа танилцуулна. Зах зээл түүний мэдэгдлээс АНУ-ын эдийн засгийн төлөв болон цаашдын бодлогын хүүгийн чиглэлийн талаар дохио авахыг хүлээж байна.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
-
Таалагдсан
-
Хөгжилтэй
-
Яахавдээ
-
Гунигтай
-
Таалагдсангүй
