Apple 9-р сарын 9-нд шинэ iPhone танилцуулна
Apple компани 9-р сарын 9-нд шинэ бүтээгдэхүүнээ танилцуулахаар болжээ.
Шинжээчдийн хүлээлтээр энэ үеэр шинэ iPhone болон Apple Watch загваруудаа танилцуулах бөгөөд хамгийн их анхаарал татаж буй бүтээгдэхүүн нь компанийн анхны эвхэгддэг iPhone байх төлөвтэй байна.
Үүнээс гадна Apple “Siri AI” нэртэй Siri-ийн шинэ хувилбарыг танилцуулах төлөвтэй байна. Шинэ Siri нь орчин үеийн том хэлний технологид суурилж, мессеж болон календарь зэрэг аппликейшнтэй илүү уялдаатай ажиллах боломжтой болох юм.
Мөн одоогийн гүйцэтгэх захирал Тим Күүк 9-р сарын 1-нээс CEO-ийн албан тушаалаа Жон Тернуст шилжүүлж, өөрөө компанийн гүйцэтгэх ТУЗ-ийн дарга болохоор болсон.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
-
Таалагдсан
-
Хөгжилтэй
-
Яахавдээ
-
Гунигтай
-
Таалагдсангүй
