Дэлхий дахинаа хатуу мөнгөний бодлогыг баримтална
Холбооны нөөцийн сангийн тэргүүн Кевин Уорш Jackson Hole-ийн чуулганы үеэр инфляцыг 2%-ийн зорилтот түвшинд хүргэхийн тулд шаардлагатай бол бодлогын хүүг дахин өсгөхөд бэлэн байгаагаа илэрхийллээ. Түүний хүлээлтээс хатуу байр суурийн дараа 9-р сард хүүг 0.25 нэгж хувиар өсгөх зах зээлийн магадлал 60.4%-д хүрч, алтны үнэ болон Азийн хувьцаанууд унав. Deutsche Bank-н үзэж байгаагаар ХНС энэ онд нийт 0.50 нэгж хувиар хүүгээ өсгөж, 9 болон 12-р сарын хурлаар тус бүр 0.25 нэгж хувийн өсөлт хийх төлөвөө хэвээр үлдээжээ. Уорш 2%-ийн инфляцын зорилтыг тууштай баримталж байгаа нь ХНС улс төр, төсвийн бодлогын дарамтаас хараат бус байдлаа хадгалах дохио гэж зарим шинжээч үзэж байна. Гэхдээ зарим шинжээч хөдөлмөрийн зах зээл суларч, инфляцын сүүлийн мэдээллүүд хүлээлтээс эерэг гарсан тул хүүг дахин өсгөх хангалттай үндэслэл байхгүй гэж үзжээ.
Уоршийн хатуу байр суурь ам.долларыг дэмжиж, алтны үнэд дарамт болж байгаа бөгөөд одоо зах зээлийн гол анхаарал 9-р сарын ХНС-ийн шийдвэр болон түүнээс өмнө гарах инфляц, хөдөлмөрийн зах зээлийн мэдээлэлд төвлөрч байна.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
-
Таалагдсан
-
Хөгжилтэй
-
Яахавдээ
-
Гунигтай
-
Таалагдсангүй
