Парк Плэйс оффис, 4 давхар, 403 тоот, Чингисийн өргөн чөлөө-24

(+976) 7012-1530

English

Крипто зах зээл 9-р сарын 15-ны өдрийг хүлээж байна.

Крипто зах зээл 9-р сарын 15-ны өдрийг хүлээж байна.

Крипто зах зээл 9-р сарын 15-ны өдрийг хүлээж байна.

АНУ-ын криптовалютын салбарын хувьд 2026 оны 9-р сар бодлогын чухал сар болж байна. Дижитал хөрөнгийн зах зээлд нэгдсэн зохицуулалт бий болгох зорилготой CLARITY Act хуулийн төсөл Сенатад шийдвэрлэх шатандаа орсон ч энэ онд батлагдах эсэх нь эргэлзээтэй хэвээр байна.

Уг хуулийн төсөл батлагдвал криптовалютын зах зээлд хяналтын чиг үүргийг илүү тодорхой хуваарилж, крипто компаниудын бүртгэл, үйл ажиллагааны шаардлагыг тогтоохын зэрэгцээ мөнгө угаахтай тэмцэх зохицуулалтыг чангатгах юм. Өөрөөр хэлбэл, АНУ-ын крипто салбар олон жилийн турш хүсэж ирсэн илүү тодорхой, тогтвортой эрх зүйн орчин бүрдэх боломжтой.

Одоо 9-р сарын 15-нд санал хураалт хийхээр товлоод байна. Хуулийг цааш ахиулахын тулд хоёр намын дэмжлэг шаардлагатай бөгөөд stablecoin-ийн урамшуулал, Ерөнхийлөгч Дональд Трамп болон түүний гэр бүлийн крипто хөрөнгөтэй холбоотой ёс зүйн зохицуулалт зэрэг асуудал дээр санал зөрөлдөөн үргэлжилж байна.

Clarity Act нь ач холбогдлын хувьд: Томоохон сангууд, банк зэрэг том байгууллагууд тодорхойгүй зохицуулалттай зах зээлд их хэмжээний хөрөнгө оруулахдаа болгоомжилдог. Тогтвортой хууль эрх зүйн орчин бий болбол криптод хөрөнгө хуваарилах боломж нь нэмэгдэнэ. 

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ

  • Таалагдсан

  • Хөгжилтэй

  • Яахавдээ

  • Гунигтай

  • Таалагдсангүй

Баярлалаа.