OpenAI энэ жил IPO хийхгүй
OpenAI-ийн гүйцэтгэх захирал Сэм Алтман тус компани 2026 онд IPO хийж, олон нийтэд хувьцаагаа санал болгохгүй гэдгийг мэдэгдлээ. Үүний гол шалтгаан нь хиймэл оюун ухааны технологи хэт хурдацтай хөгжиж байгаатай холбоотой аюулгүй байдлын эрсдэл, болгоомжлол нэмэгдэж буйтай холбоотой байна.
Ингэснээр зах зээлд хамгийн их хүлээлт үүсгээд байсан IPO-уудын нэг болох OpenAI-ийн хувьцааны анхдагч зах зээлийн арилжаа хамгийн эртдээ 2027 он хүртэл хойшлох төлөвтэй боллоо.
Түүнчлэн OpenAI-ийн Сэм Алтман, xAI-ийн Илон Маск, Anthropic-ийн Дарио Амодей зэрэг AI салбарын тэргүүлэгчид технологийн хөгжил маш хурдацтай явагдаж байгааг анхааруулж байна. Энэ нь AI-ийн аюулгүй байдлын асуудал зөвхөн технологийн хүрээнд бус, компаниудын бизнесийн стратеги, хөрөнгө оруулалтын шийдвэрт ч нөлөөлж эхэлсний дохио болж байна.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
-
Таалагдсан
-
Хөгжилтэй
-
Яахавдээ
-
Гунигтай
-
Таалагдсангүй
