Парк Плэйс оффис, 4 давхар, 403 тоот, Чингисийн өргөн чөлөө-24

(+976) 7012-1530

English

Японы төв банкны бодлогын хүү 31 жилийн дээд түвшинд хүрлээ

Японы төв банкны бодлогын хүү 31 жилийн дээд түвшинд хүрлээ

Японы төв банкны бодлогын хүү 31 жилийн дээд түвшинд хүрлээ

Японы төв банк бодлогын хүүгээ 25 суурь нэгжээр нэмэгдүүлж, 1.25%-д хүргэлээ. Ингэснээр тус улсын бодлогын хүү 1995 оноос хойших хамгийн өндөр түвшинд хүрч байна.

Энэ удаагийн шийдвэрийг 7-2 саналын харьцаагаар баталсан бөгөөд хоёр гишүүн хүүг хэвээр хадгалах санал өгчээ. Өмнөх хүүгийн өсөлтөөс ердөө 3 сарын дараа дахин хүү нэмэгдүүлсэн нь Японы төв банк мөнгөний бодлогоо илүү эрчимтэй чангаруулж байгааг харуулж байна.

Төв банк хүүг нэмэгдүүлэх гол шалтгаанаар инфляц 2%-ийн зорилтот түвшнээс давж өсөх эрсдэл нэмэгдсэн гэж үзсэн байна. Тухайлбал, Японы наймдугаар сарын ерөнхий инфляц 1.9%, суурь инфляц 1.7% байжээ.

Мөн АНУ Японы мөнгөний бодлогыг чангаруулах үйл явцыг үргэлжлүүлэхийг дэмжиж байгаа бөгөөд АНУ-ын Сангийн сайд Скотт Бессент энэ сарын эхээр төв банкны ерөнхийлөгч Казүо Уэдад валютын ханшийн хэлбэлзлээс сэргийлэхийн тулд шийдвэртэй мөнгөний болон зах зээлийн арга хэмжээ авах шаардлагатайг онцолсон байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ

  • Таалагдсан

  • Хөгжилтэй

  • Яахавдээ

  • Гунигтай

  • Таалагдсангүй

Баярлалаа.