Трамп–Ши нарын уулзалт 9-р сарын 24-нд болн
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп болон БНХАУ-ын дарга Ши Жиньпин нар 9-р сарын 24-нд Вашингтон хотноо уулзахаар товлоод байна. Уулзалтын өмнөх бэлтгэл хэлэлцээг АНУ-ын Сангийн сайд Скотт Бессент болон БНХАУ-ын Төрийн зөвлөлийн дэд Ерөнхий сайд Хэ Лифэн хийж, Бессент уулзалтыг “амжилттай” болсон гэж тодорхойлжээ.
Удирдагчдын уулзалтын гол сэдэв нь АНУ–Хятадын худалдаа, тариф, хиймэл оюун ухааны өрсөлдөөн болон үндэсний аюулгүй байдал байх төлөвтэй. Ялангуяа AI-тай холбоотой ноцтой үйл явдлын талаар хоёр улс харилцан мэдээлдэг механизм байгуулах, худалдааны хэлэлцээг үргэлжлүүлэх асуудал яригдана.
Мөн одоогийн АНУ–Хятадын худалдааны түр тохиролцоо 11-р сарын 10-нд дуусах учраас тарифын асуудал уулзалтын анхаарлын төвд байна. Тохиролцоонд Хятадын газрын ховор элементийн экспорт болон АНУ-ын хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний худалдан авалттай холбоотой амлалтууд ч багтаж байгаа юм.
Иймээс 9-р сарын 24-ний Трамп–Ши нарын уулзалт нь хоёр улсын худалдааны харилцааны дараагийн чиглэлээс гадна AI технологийн өрсөлдөөн, стратегийн салбарууд дахь хамтын ажиллагаа болон зөрчлийг хэрхэн удирдах талаар чухал хэлэлцээ болохоор байна.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
-
Таалагдсан
-
Хөгжилтэй
-
Яахавдээ
-
Гунигтай
-
Таалагдсангүй
