Парк Плэйс оффис, 4 давхар, 403 тоот, Чингисийн өргөн чөлөө-24

(+976) 7012-1530

English

S&P 500 дээд ханшаа шинэчилж, технологийн хувьцаануудын өсөлт үргэлжилсээр

S&P 500 дээд ханшаа шинэчилж, технологийн хувьцаануудын өсөлт үргэлжилсээр

S&P 500 дээд ханшаа шинэчилж, технологийн хувьцаануудын өсөлт үргэлжилсээр

АНУ-ын хөрөнгийн зах зээл сүүлийн хэдэн сарын турш хүчтэй өсөлт үзүүлэхгүй ч томоохон уналтаас зайлсхийж, S&P 500 индекс түүхэн дээд түвшиндээ дахин ойртлоо. Гэхдээ энэхүү тогтвортой байдлын цаана зах зээлийн салбаруудын гүйцэтгэл нэлээд ялгаатай хэвээр байна.

Газрын тосны өндөр үнэ, хүүгийн өсөлт болон өрхийн хэрэглээ саарч буй нь хэрэглээний мөчлөг дагасан компаниуд, аж үйлдвэрийн салбар болон банкны хувьцаанд дарамт үзүүлжээ. Өөрөөр хэлбэл эдийн засгийн нөхцөл байдалд илүү мэдрэмтгий салбарууд зах зээлийн өсөлтийг төдийлөн дэмжиж чадахгүй байна.

Одоо хөрөнгө оруулагчдын хувьд гол асуулт нь AI-д их хэмжээний хөрөнгө оруулж буй Microsoft, Alphabet, Amazon, Meta зэрэг hyperscaler компаниуд болон тэдгээрт чип, сервер, дэд бүтэц нийлүүлдэг Nvidia зэрэг AI hardware компаниуд зэрэг өсөж чадах эсэх юм.

Шинжээчийн өнцгөөс, одоогийн зах зээлийн гол анхаарах үзүүлэлт нь S&P 500 шинэ дээд түвшин тогтоох эсэхээс илүүтэй өсөлт технологийн салбараас бусад салбар руу тэлж чадах уу, мөн AI-д зарцуулсан хөрөнгө бодит ашгийн өсөлт болж хувирч байна уу гэдэгт төвлөрч байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ

  • Таалагдсан

  • Хөгжилтэй

  • Яахавдээ

  • Гунигтай

  • Таалагдсангүй

Баярлалаа.