Парк Плэйс оффис, 4 давхар, 403 тоот, Чингисийн өргөн чөлөө-24

(+976) 7012-1530

English

Хүлээлтээс давсан Micron: AI санах ойн эрэлт саарахгүй байна

Хүлээлтээс давсан Micron: AI санах ойн эрэлт саарахгүй байна

Хүлээлтээс давсан Micron: AI санах ойн эрэлт саарахгүй байна

Micron Technology (MU) улирлын тайлангаа танилцуулж, орлого болон ашгийн үзүүлэлтээр зах зээлийн хүлээлтийг давсан төдийгүй ирэх улирлын төсөөллөө зах зээлийн төсөөллөөс өндөр зарлалаа. Гэсэн хэдий ч хүчтэй тайлангийн дараа хувьцааны ханш бараг өөрчлөгдөөгүй нь хөрөнгө оруулагчдын дунд тодорхой хэмжээний “market indecision” буюу дараагийн чиглэлийг хүлээсэн байдал үүссэнийг харуулж байна.

Тайлангийн гол үзүүлэлтүүд шинжээчдийн төсөөллийг ойролцоогоор 5.3-5.6%-иар давсан байна. Тухайлбал, улирлын орлого $54.23 тэрбумд хүрч, нэгж хувьцаанд ногдох ашиг $33.42 болж өссөн байна.

Үүнээс илүү анхаарал татаж буй зүйл нь AI-д зориулсан санах ойн эрэлт сулрах шинжгүй байгаа явдал юм. Компанийн удирдлага дараагийн улиралд $61.5 тэрбумын орлого төсөөлсөн нь шинжээчдийн $57.02 тэрбумын хүлээлтээс мэдэгдэхүйц өндөр үзүүлэлт юм. Мөн 2027 оны санах ойн үйлдвэрлэлийнхээ дийлэнх хэсгийг аль хэдийн гэрээгээр баталгаажуулсан бөгөөд 2027-2028 онд санах ойн нийлүүлэлт эрэлтээс хоцорсон хэвээр байх төлөвтэй гэж үзэж байна.

Ингэснээр Micron-ийн тайлан зөвхөн нэг компанийн хүчтэй гүйцэтгэлийг бус, AI дэд бүтцийн хөрөнгө оруулалтын мөчлөг үргэлжилж, санах ойн чип нь AI салбарын гол хэсэг болж байгааг харууллаа.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ

  • Таалагдсан

  • Хөгжилтэй

  • Яахавдээ

  • Гунигтай

  • Таалагдсангүй

Баярлалаа.