Парк Плэйс оффис, 4 давхар, 403 тоот, Чингисийн өргөн чөлөө-24

(+976) 7012-1530

English

SpaceX харилцаа холбооны салбарт хүч түрэн орж бусад компаниудад дарамт үүслээ

SpaceX харилцаа холбооны салбарт хүч түрэн орж бусад компаниудад дарамт үүслээ

SpaceX харилцаа холбооны салбарт хүч түрэн орж бусад компаниудад дарамт үүслээ

SpaceX компани АНУ-ын хэмжээнд ашиглах боломжтой радио давтамжийн эрх худалдан авах хэлцэл байгуулснаа зарласнаар харилцаа холбооны салбарын өрсөлдөөн шинэ шатанд гарах хүлээлт үүслээ.

Тодруулбал, энэ нь Starlink Mobile үйлчилгээг өргөжүүлж, хиймэл дагуулын болон газрын үүрэн холбооны сүлжээг хослуулан ажиллуулах боломжийг нэмэгдүүлэх стратегийн чухал алхам юм.  Энэхүү үйл явдал нь SpaceX уламжлалт үүрэн холбооны операторуудаас хамааралгүйгээр хэрэглэгчдэд шууд үйлчилгээ үзүүлэх зорилготойг харуулж байна. Сонирхолтой нь, өнгөрсөн долоо хоногт AT&T, Verizon, T-Mobile компаниуд хиймэл дагуулын холбооны хамтарсан төсөл зарласан ч SpaceX уг түншлэлд багтаагүй юм.

SpaceX-ийн энэхүү өргөжилтийг Starlink-ийн хурдацтай өсөлт дэмжиж байна. Тус үйлчилгээ дэлхийн 205 улсад нэвтэрч, 6-р сарын эцэст 12 сая хэрэглэгчтэй болсон бол Deutsche Bank-ийн тооцооллоор 9-р сарын эцэст 13.5 саяд хүрчээ. Мөн хоёрдугаар улиралд Starlink-ийн үйл ажиллагааны орлого 4.29 тэрбум ам.доллар, үйл ажиллагааны ашиг 1.66 тэрбум ам.долларт хүрсэн байна.

Хэдийгээр Starlink Mobile богино хугацаанд томоохон операторуудыг орлох боломж хязгаарлагдмал ч урт хугацаанд АНУ-ын харилцаа холбооны салбарын зах зээлийн бүтэц, операторуудын ашигт ажиллагаанд нөлөөлөх томоохон хүчин зүйл болж болзошгүй юм.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ

  • Таалагдсан

  • Хөгжилтэй

  • Яахавдээ

  • Гунигтай

  • Таалагдсангүй

Баярлалаа.