Трамп Meta болон SpaceX компаниудад хөрөнгө оруулжээ
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын 8-р сарын хөрөнгө оруулалтын тайлан ил болсноор түүний багцад томоохон хэмжээний арилжаа хийгдсэн нь тодорхой боллоо. Тодруулбал, Трампын хөрөнгө оруулалтын данснаас Meta компанийн хувьцаанд 25 сая хүртэлх ам.доллар, SpaceX компанийн бондод 5 сая хүртэлх ам.долларын хөрөнгө оруулалт хийжээ.
8-р сард нийт 517 удаагийн үнэт цаасны худалдан авах, худалдах арилжаа хийгдсэн бөгөөд нийт үнийн дүн нь 273.3 сая ам.долларын хооронд байна. Үүнээс хамгийн том арилжаа нь наймдугаар сарын 21-нд Meta компанийн 25 сая ам.долларын хувьцаа худалдан авсан үйлдэл байв.
Хамгийн их анхаарал татсан арилжаа нь SpaceX-ийн бондыг худалдан авалт байлаа. 8-р сарын 18-нд Трампын хөрөнгө оруулалтын данснаас SpaceX-ийн жилийн 5.35 хувийн хүүтэй, 2031 оны долдугаар сард төлөгдөх 1–5 сая ам.долларын бондыг худалдан авчээ. Үүнээс ердөө хоёр хоногийн дараа буюу наймдугаар сарын 20-нд Трамп АНУ-ын арилжааны зориулалттай сансрын тээврийг өргөжүүлэх шинэ бодлогод гарын үсэг зурсан байна. Уг бодлогоор 2030 он гэхэд жил бүр 1,000 гаруй сансрын хөөргөлт болон буулт хийх нөхцөлийг бүрдүүлэх, хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтыг дэмжихээр зорьжээ. SpaceX нь NASA болон Пентагоны томоохон гэрээт нийлүүлэгч тул энэхүү бодлогоос ашиг хүртэх боломжтой компаниудын нэг юм.
Гол анхаарах зүйл: Трампын хөрөнгө оруулалтын багц дахь арилжаанууд болон түүний засаг захиргааны бодлогын шийдвэрүүдийн давхцал нь төрийн өндөр албан тушаалтнуудын хөрөнгө оруулалтын ил тод байдал, ашиг сонирхлын зөрчлийн асуудлыг дахин хөндөж байна.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
-
Таалагдсан
-
Хөгжилтэй
-
Яахавдээ
-
Гунигтай
-
Таалагдсангүй
