Парк Плэйс оффис, 4 давхар, 403 тоот, Чингисийн өргөн чөлөө-24

(+976) 7012-1530

English

Хятадын алтны импорт түүхэн дээд түвшинд хүрлээ. Одоо алт өсөх үү?

Хятадын алтны импорт түүхэн дээд түвшинд хүрлээ.
Одоо алт өсөх үү?

Хятадын алтны импорт түүхэн дээд түвшинд хүрлээ. Одоо алт өсөх үү?

Хятад улс алтны худалдан авалтаа эрчимтэй нэмэгдүүлж байна. Тус улсын төв банк 23 сар дараалан алт худалдан авсан бол 2026 оны эхний найман сард 158.8 тэрбум ам.долларын үнэ бүхий 1,000 гаруй тонн алт импортолж, 2025 оны бүтэн жилийн үзүүлэлтийг давжээ.

Энэхүү өсөлт нь Хятад улс ам.долларын хамаарлаа бууруулж, валютын нөөцөө төрөлжүүлэх бодлого баримталж байгаатай холбоотой. Мөн үл хөдлөх хөрөнгө, хувьцааны зах зээлийн сул үзүүлэлт, хадгаламж болон бондын өгөөжийн бууралт нь иргэд, байгууллагуудыг алтанд хөрөнгө оруулахад нөлөөлж байна.

Хэдийгээр АНУ-ын бондын өгөөж өсөж, алтны үнэ есдүгээр сард 8 гаруй хувиар буурсан ч Хятадын тогтвортой эрэлт үнийн уналтыг хязгаарлах чухал хүчин зүйл болж байна. Шинжээчдийн таамаглалыг дунджилж харахад 2027 оны эхний улирал гэхэд алтны үнэ нэг унц нь 4,750–5,500 ам.долларт хүрэх боломжтой гэж үзжээ.

Хятадын алтны худалдан авалт нь богино хугацааны хөрөнгө оруулалтаас илүүтэй валютын нөөцөө төрөлжүүлэх урт хугацааны стратегийн нэг хэсэг бөгөөд алтны үнийг дэмжих бүтцийн хүчин зүйл болж байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ

  • Таалагдсан

  • Хөгжилтэй

  • Яахавдээ

  • Гунигтай

  • Таалагдсангүй

Баярлалаа.