ХНС дахин хүү нэмэх үү? Инфляцын шинэ мэдээлэл энэ долоо хоногт гарна
АНУ-ын 9 дүгээр сарын хэрэглээний үнийн индекс (CPI) энэ долоо хоногийн лхагва гарагт нийтлэгдэх бөгөөд хөрөнгө оруулагчдын анхаарал инфляцын цаашдын чиг хандлагад төвлөрөөд байна. Ираны дайнтай холбоотой газрын тос, шатахууны үнийн өсөлт инфляцын дарамтыг нэмэгдүүлснээр Холбооны нөөцийн сан (ХНС) өнгөрсөн сард бодлогын хүүгээ 0.25 нэгж хувиар өсгөж, 3.75-4.00%-д хүргэсэн юм.
ХНС-ийн есдүгээр сарын төсөөллөөр бодлого тодорхойлогчдын олонх нь энэ онд дахин дор хаяж 0.25 нэгж хувиар хүү нэмэгдүүлэх шаардлагатай гэж үзэж байгаа бол зах зээлийн оролцогчид аравдугаар сард хүү өсөх магадлалыг ойролцоогоор 80%-иар үнэлж байна. Гэхдээ ХНС-ийн зарим удирдлага инфляцын шинэ мэдээллийг харгалзан шийдвэр гаргахын тулд хүлээх боломжтой гэсэн байр суурь илэрхийлжээ.
Хэрэв инфляц хүлээлтээс өндөр гарвал ХНС аравдугаар сард дахин хүү нэмэгдүүлэх хүлээлт эрчимжиж, бондын өгөөж өсөх замаар хувьцааны зах зээлд дарамт учруулах эрсдэлтэй. Харин инфляц саарсан үзүүлэлттэй гарвал хүүгийн нэмэгдлийг арванхоёрдугаар сар хүртэл хойшлуулах хүлээлт нэмэгдэж, зах зээлд эергээр нөлөөлөх боломжтой юм.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
-
Таалагдсан
-
Хөгжилтэй
-
Яахавдээ
-
Гунигтай
-
Таалагдсангүй
