S&P 500 индекс зах зээл дэх ихэнх хувьцааны бодит гүйцэтгэлийг бүрэн илэрхийлэхгүй байна
АНУ-ын S&P 500 индекс түүхэн дээд түвшнээсээ ердөө 1 хувиар доогуур арилжаалагдаж байгаа ч индексэд багтдаг компаниудын 84 хувийнх нь хувьцааны ханш өөрийн түүхэн дээд түвшнээс дор хаяж 10 хувиар буурсан байна.
Салбаруудаар авч үзвэл үл хөдлөх хөрөнгийн салбарын компаниудын 97 хувь, түүхий эдийн салбарын 96 хувь, үйлчилгээний салбарын 92 хувь нь түүхэн дээд ханшаасаа 10-аас дээш хувиар буурчээ.
Харин эрчим хүчний салбарын компаниудын 62 хувь, эрүүл мэндийн салбарын 70 хувь, мэдээллийн технологийн салбарын 72 хувь нь ижил хэмжээний уналттай байгаа нь харьцангуй сайн үзүүлэлт юм. Түүнчлэн S&P 500 индексийн компаниудын 59 хувь нь дээд ханшаасаа 20-иос дээш хувиар, 41 хувь нь 30-аас дээш хувиар, 17 хувь нь 50-иас дээш хувиар буурсан байна.
S&P 500 индекс түүхэн дээд түвшинд ойр байгаа ч өсөлт нь цөөн тооны томоохон компаниудад төвлөрч, зах зээлийн нийтлэг оролцоо сул байгааг харуулж байна. Өөрөөр хэлбэл, индексийн өсөлт зах зээл дэх ихэнх хувьцааны бодит гүйцэтгэлийг бүрэн илэрхийлэхгүй байна.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
-
Таалагдсан
-
Хөгжилтэй
-
Яахавдээ
-
Гунигтай
-
Таалагдсангүй
