АНУ-ын ETF зах зээл хурдацтай тэлж, хөшүүрэгтэй сангуудын тоо эрчимтэй нэмэгдэж байна
АНУ-ын биржээр арилжаалагддаг сангийн (ETF) зах зээл 2026 онд хурдацтай өргөжиж, он гарснаас хойш 1,100 орчим шинэ ETF зах зээлд гарсан нь өмнөх оны мөн үеэс 43%-иар өссөн үзүүлэлт болжээ.
Үүнээс онцлоход, шинээр гарсан нийт ETF-ийн 31.2%-ийг хөшүүрэгтэй ETF эзэлж байгаа нь түүхэн дээд түвшин юм. Энэ үзүүлэлт сүүлийн гурван жилийн хугацаанд дөрөв дахин нэмэгдсэн нь хөрөнгө оруулагчдад хөшүүрэг ашиглан өгөөжөө өсгөх боломж олгодог, харьцангуй өндөр эрсдэлтэй бүтээгдэхүүний төрөл эрчимтэй нэмэгдэж байгааг харуулж байна.
Үүний зэрэгцээ тодорхой салбар, технологи болон хөрөнгө оруулалтын чиг хандлагад төвлөрдөг салбарын ETF (Thematic ETF)-ийн тоо мөн огцом өсжээ. Тухайлбал, 2026 оны 2-р улиралд 46, 3-р улиралд 48 шинэ салбарын ETF гарсан нь 2025 оны 4-р улиралд тогтоосон өмнөх дээд үзүүлэлтээс хоёр дахин өндөр байна.
Салбарын ETF нь зах зээлийн өргөн хүрээний индексийг дагахаас илүүтэй хиймэл оюун ухаан (AI), технологийн шинэчлэл, тодорхой салбар зэрэг өсөлтийн боломжтой чиглэлүүдэд төвлөрөн хөрөнгө оруулах боломжийг олгодог.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
-
Таалагдсан
-
Хөгжилтэй
-
Яахавдээ
-
Гунигтай
-
Таалагдсангүй
