IPO хийхээр бэлтгэж байгаа Anthropic-ийн орлого өслөө
Хиймэл оюунд суурилсан Claude системийг хөгжүүлэгч Anthropic компанийн 2026 оны III улирлын орлого 16.8 тэрбум ам.долларт хүрсэн байна. Тус компани ирэх 11-р сард IPO хийж, олон нийтэд хувьцаагаа санал болгохоор бэлтгэж байгаа аж.
Anthropic-ийн орлого I улиралд 4.7 тэрбум ам.доллар байсан бол II улиралд 11.6 тэрбум, III улиралд 16.8 тэрбум ам.долларт хүрч, өмнөх улирлаас 44.8%-иар өсжээ.
Түүнчлэн Anthropic III улиралд тохируулсан үзүүлэлтээр ашигтай ажиллаж, мөнгөн урсгал нь эерэг болсон байна. Тодруулбал, тооцоолох хүчин чадалд зарцуулсан 1 ам.доллар тутмаас 1.70 ам.долларын орлого олж байгаа нь AI үйлчилгээний орлогын өсөлт зардлаа нөхөх чадвар сайжирч байгааг харуулж байна.
Хөрөнгө оруулагчид компанийн жилийн дүнгээр тооцсон орлогын хурд 2026 оны эцэс гэхэд 110 тэрбум ам.долларт хүрнэ гэж хүлээж байгаа юм.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
-
Таалагдсан
-
Хөгжилтэй
-
Яахавдээ
-
Гунигтай
-
Таалагдсангүй
