Парк Плэйс оффис, 4 давхар, 403 тоот, Чингисийн өргөн чөлөө-24

(+976) 7012-1530

English

Парисын гудамжинд 550 мянган хүн жагслаа

Парисын гудамжинд 550 мянган хүн жагслаа

Парисын гудамжинд 550 мянган хүн жагслаа

Францад амьжиргааны өртөг нэмэгдэж, төрийн үйлчилгээний чанар муудсаныг эсэргүүцсэн жагсаал өргөн хүрээг хамарч, зарим хотод хүчирхийлэл, эмх замбараагүй байдал үүсжээ.

10-р сарын 17-нд болсон жагсаалд 550 мянга орчим хүн оролцож, 2,400 орчим хүн баривчлагдаж, 1,000 орчим цагдаагийн алба хаагч гэмтсэн байна. Мөн олон зуун дэлгүүр, төрийн байгууллагын барилга эвдэрч, бизнесүүдэд хэдэн зуун сая еврогийн хохирол учирчээ.

Энэхүү нөхцөл байдал нь Францын Засгийн газар 2027 оны төсөвт 54 тэрбум еврогийн зардал хэмнэх төлөвлөгөө боловсруулж байгаатай давхацжээ. Тус улсын Засгийн газрын өр 3.6 их наяд евро буюу ДНБ-ий 119%-д хүрсэн бөгөөд дэлхийн зах зээлд хүүгийн түвшин нэмэгдэж байгаа нь өрийн үйлчилгээний зардлыг улам өсгөж байна.

Ерөнхийлөгч Эммануэль Макрон хүчирхийллийг буруушааж, олон нийтийн аюулгүй байдлыг хангах хатуу арга хэмжээ авахаа мэдэгдсэн байна. Улмаар 10-р сарын 20-нд болох төсвийн санал хураалт улс төр, эдийн засгийн хувьд чухал үйл явдал болохоор байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ

  • Таалагдсан

  • Хөгжилтэй

  • Яахавдээ

  • Гунигтай

  • Таалагдсангүй

Баярлалаа.