Парк Плэйс оффис, 4 давхар, 403 тоот, Чингисийн өргөн чөлөө-24

(+976) 7012-1530

English

Илон Маск АНУ-ын хүүхэд бүрд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ

Илон Маск АНУ-ын хүүхэд бүрд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ

Илон Маск АНУ-ын хүүхэд бүрд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ

SpaceX компанийн гүйцэтгэх захирал Илон Маск 2027 онд АНУ-ын 18 хүртэлх насны хүүхэд бүрд өөрийн эзэмшлийн SpaceX-ийн нэг ширхэг хувьцааг бэлэглэхээр төлөвлөж буйгаа мэдэгдлээ. Энэхүү санаачилгын нийт үнэлгээ 10.5 тэрбум ам.долларт хүрэхээр байна.

АНУ-ын Хүн амын тооллогын товчооны мэдээлснээр, 2025 оны 7-р сарын байдлаар тус улсад 18 хүртэлх насны 72 сая орчим хүүхэд амьдарч байна. SpaceX-ийн хувьцааны 10-р сарын 16-ны өдрийн хаалтын ханш 146.03 ам.доллар байсныг харгалзан үзвэл хүүхэд бүр ижил үнэлгээтэй нэг ширхэг хувьцаа эзэмших боломжтой болох юм.

АНУ-ын Үнэт цаас, биржийн хороонд (SEC) 8-р сард ирүүлсэн тайлангаар Илон Маск SpaceX-ийн 4.8 тэрбум орчим хувьцааг шууд эзэмшиж байна. Харин хараахан эзэмших эрх нь бүрэн үүсээгүй хувьцааны урамшуулал болон опционыг оруулан тооцвол түүний эзэмшил 6.4 тэрбум ширхэг буюу компанийн нийт хувьцааны 48.4%-тай тэнцэж байгаа юм.

Энэхүү санаачилга хэрэгжсэнээр олон сая хүүхэд бага наснаасаа хөрөнгийн зах зээлд оролцож, дэлхийн томоохон технологийн компанийн хувьцаа эзэмшигч болох боломж бүрдэх юм. Түүнчлэн хувьцааны үнэ цэн, урт хугацааны хөрөнгө оруулалт болон өмчлөлийн талаарх ойлголтыг залуу үеийнхэнд түгээх онцлогтой алхам болж байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ

  • Таалагдсан

  • Хөгжилтэй

  • Яахавдээ

  • Гунигтай

  • Таалагдсангүй

Баярлалаа.