Украйны оролцоогүйгээр дайныг зогсооно
АНУ болон Украины харилцаа улам хурцдаж буй энэ үед Ерөнхийлөгч Дональд Трамп ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин, БНХАУ-ын дарга Ши Жиньпин нартай уулзаж, Украины дайныг зогсоох асуудлыг хэлэлцэхээр төлөвлөж буйгаа мэдэгдлээ.
10-р сарын 9-нд Путин Трамптай утсаар ярих үеэрээ ирэх сард Ши Жиньпиний оролцоотой гурван талт дээд хэмжээний уулзалт зохион байгуулах санал дэвшүүлжээ. Гэхдээ уг уулзалтад Украины Ерөнхийлөгч Владимир Зеленськийг оролцуулахгүй байхаар төлөвлөж байгаа нь анхаарал татаж байна.
Трамп 10-р сарын 19-нд сэтгүүлчдийн асуултад хариулахдаа дайныг зогсоохын тулд шаардлагатай бүхий л арга хэмжээг авахад бэлэн байгаагаа илэрхийлж, хэлэлцээнд хэн оролцох эсэхээс үл хамааран энхийн шийдэлд хүрэхийг зорьж буйгаа онцолжээ. Мөн Трамп Украинд шинэ ерөнхийлөгч хэрэгтэй гэсэн байр сууриа дахин илэрхийлэв.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
-
Таалагдсан
-
Хөгжилтэй
-
Яахавдээ
-
Гунигтай
-
Таалагдсангүй
