Сингапур улс Ковидоос болж тавьсан хориг цээрийг цуцалж, хилээ дахин нээн, иргэдийг гадуур амны хаалтгүй явахыг зөвшөөрөв
Ерөнхий сайд Lee Hsien LoongОлон нийтийн цугларалтын хязгаарыг 5-аас 10 болгож, ажлын газар дээр илүү олон ажилчид ирэх болон том арга хэмжээнд оролцох хүмүүсийн хязгаарлалтыг нэмэгдүүлнэ гэж ерөнхий сайд Lee мэдэгдэв.
Гэхдээ иргэд дотор үргэлжлүүлэн амны хаалт зүүх хэрэгтэй ба амны хаалтгүй тохиолдолд хүн хоорондын зай 1 метр байх шаардлагатай гэжээ.
Мөн ковидын тест өгөх, хөл хорионд орох тал дээр нэмэлт өөрчлөлтүүдийг хийж аялал жуучлалыг Ковид-19 дэгдэлт гарахаас өмнөх шиг дахин амар хялбар болгоно хэмээн мэдэгдсэн.
Энэ нь хүмүүсийг буцаад жирийн амьдрал руугаа шилжихэд тус дэм болж байна. Сингапур улс 3-р сарын 29-нөөс Ковидын хязгаарлалтыг багасгаж, иргэд гадуур амны хаалтгүй явж болно хэмээн мэдэгдлээ.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
-
Таалагдсан
-
Хөгжилтэй
-
Яахавдээ
-
Гунигтай
-
Таалагдсангүй