АНУ-ын ерөнхийлөгч Жое Байден Украйнд зэвсэг болон эдийн засгийн туслалцаа үзүүлэв
ОХУ Украины зүүн болон өмнөд хэсэг рүү шинэчилсэн дайралт хийхээр зэхэж байх үед АНУ-ын ерөнхийлөгч Жо Байден Украин улс руу 800 сая ам.доллартай тэнцэх хэмжээний зэр зэвсэг болон 500 сая ам.долларын санхүүгийн тусламж үзүүллээ.
ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин Украин улсын Мариупо хотын Азовстал гангийн үйлдвэрийг эзлэх төлөвлөгөөгөө орхин үргэлжлүүлэн бүслэлт хийх тактик руу шилжиж байна.
ОХУ 5-р сарын 9 буюу Ялалтын баярын өдрөөс өмнө Украин руу хийж буй дайралтаас тодорхой үр дүн хүлээж байгаагаа илэрхийллээ. Тиймээс ойрын хугацаанд тус хоёр улсын мөргөлдөөн ширүүсэх магадлалтайг Их Британи улс мэдэгдлээ.
ОХУ-ын орлогын гол эх үүсвэрийг бүрдүүлдэг банк, эрчим хүч, тээвэрлэлт, импорт болон экспортын салбарын үйл ажиллагаанд саад учруулах төлөвлөгөөтэй ажиллаж байна.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
-
Таалагдсан
-
Хөгжилтэй
-
Яахавдээ
-
Гунигтай
-
Таалагдсангүй