Технологийн компаниуд тайлангаа тавина
ӨНӨӨДӨР ХҮЛЭЭГДЭЖ БУЙ ҮЙЛ ЯВДЛУУД
1. Хөрөнгө оруулагчид Alphabet компанийг 68.08 тэрбум долларын орлоготой ажилласан гэж таамаглаж байна.
Аlphabet өнөөдөр зах зээл хаасны дараа тайлангаа тавина. Шинжээчид Alphabet Inc-ын нэгж хувьцаанд ногдох ашгийг 25.89 ам.доллар, 68.08 тэрбум долларын орлого тайлагнана гэж хүлээж байна.
2. Microsoft компани тайлангаа зарлана.
Microsoft корпорацийн нэгж хувьцаанд ногдох ашиг 2.19 ам.доллар, 49.01 тэрбум долларын орлого тайлагнана гэж таамаглаж байна.
ЭНЭ 7 ХОНОГИЙН ОНЦЛОХ ҮЙЛ ЯВДЛУУД
- Өнөөдөр Microsoft, Alphabet зэрэг технологийн томоохон компаниуд тайлангаа танилцуулах бөгөөд энэ долоо хоногийн сүүлээр, Meta Platforms Inc, Twitter компаниуд тайлангаа зарлах болно.
- Мөн энэ долоо хоногт АНУ-ын орон сууц, ажлын байрны мэдээлэл, газрын тосны нөөцийн тайлан хүлээгдэж байна.
- АНУ-ын конгресс Ерөнхийлөгч Жо Байдены нийгэм, эрчим хүчний зарцуулалтын талаар дэвшүүлсэн саналыг хэлэлцлээ. Энэ үеэр зарим сенатор Ковид 19-ийн эмчилгээний зардал, цэвэр эрчим хүчний төсөл, хүүхэд асрах, сургуулийн өмнөх боловсрол гэх мэт нийгмийн хөтөлбөрүүдэд илүү их хөрөнгө оруулах ёстой гэж шаардлаа.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
-
Таалагдсан
-
Хөгжилтэй
-
Яахавдээ
-
Гунигтай
-
Таалагдсангүй