NASDAQ индексийн ханш 4 хувиар унаж, 2022 оны хамгийн доод түвшинд хүрлээ
Өчигдөр АНУ дахь компаниудын хувьцааны ханш унаж, томоохон индексүүдийг уналтад орууллаа.
S&P 500 2.8 хувиар унаж 4,175.2, Dow Jones 2.4 хувиар унаж 33,240.18, Nasdaq 3.95 хувиар унаж 12,490.74 хүрсэн. Nasdaq хамгийн их уналтыг үзүүлснээр сүүлийн 52 долоо хоногийн хамгийн доод түвшинд хүрэв.
АНУ дахь эдийн засгийн өсөлт удааширч, хөрөнгө оруулагчид хөрөнгийн зах зээл рүү орохоос эмээж байна.
Мөн Microsoft хувьцааны ханш 3.74 хувиар, Google 3.59 хувиар, Meta Platforms 3.23 хувиар, Amazon 4.58 хувиар, Apple 3.73 хувиар тус тус унасан.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
-
Таалагдсан
-
Хөгжилтэй
-
Яахавдээ
-
Гунигтай
-
Таалагдсангүй