Технологийн аваргууд тайлангаа танилцуулна
Лхагва гарагт гарсан Microsoft корпораци болон Visa Inc-ын тайланд орлогын үзүүлэлт нь сайн байснаар АНУ-ын индексүүд өслөө. Мөн өнөөдөр Apple, Amazon, Twitter Inc болон чип үйлдвэрлэгч Intel корпораци зэрэг компанийн тайлан хүлээгдэж байна.
ХНС-ын бодлогын ээлжит хурал ирэх мягмар гарагт эхлэнэ. Тус хурлын шийдвэрийн үр дүнд хөрөнгө оруулагчид хүүгээ хэдий хэмжээгээр нэмэх зэрэг асуултдаа хариулт авах болно.
Өнөөдөр хүлээгдэж буй онцлох үйл явдал:
1. Apple-ийн орлого
Apple Inc (NASDAQ:AAPL) зах зээл хаагдсаны дараа тайлангаа танилцуулна. Технологийн аварга компанийн хувьд өмнөх тайлангийн хугацаанд орлого нь тооцоог давсан. Шинжээчид нэгж хувьцаанд ногдох ашгийг 1.43 ам.доллар, борлуулалтын орлогыг 94.15 тэрбум ам.доллар гэж таамаглаж байна.
2. Amazon.com
FAANG-ийн өөр нэг бүрэлдэхүүн хэсэг болох Amazon.com Inc (NASDAQ: AMZN) тайлангаа зарлах бөгөөд шинжээчид 116.46 тэрбум ам.долларын орлогыг олсон хэмээн таамаглажээ.
3. Макдоналдсын орлого
Харин McDonald's корпораци (NYSE: MCD) зах зээл нээхээс өмнө хийхээс тайлангаа зарлах юм. McDonald's-ын нэгж хувьцаанд ногдох ашиг 2.17 ам.доллар, орлого нь 5.57 тэрбум ам.доллар байх төлөвтэй байна.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
-
Таалагдсан
-
Хөгжилтэй
-
Яахавдээ
-
Гунигтай
-
Таалагдсангүй