Apple-ийн хувьцааны ханш 4 хувиар унав
Аpple компанийн нэгдүгээр улирлын тайлан шинжээчдийн таамаглалаас өндөр үзүүлэлттэй гарлаа.
Шинжээчид нэгж хувьцаанд ногдох ашгийг 1.43 ам.доллар гэж таамаглаж байсан бол 1.52 ам.доллар, борлуулалтын орлогыг 93.89 ам.доллар гэж таамаглаж байсан бол 97.28 ам.доллар байсан нь хувьцааны ханшийг өсгөв.
Гэвч бирж хаагдсаны дараа Apple компанийн санхүүгийн албаны дарга Luca Maestri, хоёрдугаар улиралд учирч болзошгүй эрсдэлээс шалтгаалж борлуулалтын орлогыг 4-8 тэрбум ам.долларын алдагдалтай гарч болзошгүй гэсэн таамаглалыг танилцуулсан байна.
Тухайлбал, БНХАУ дахь ковид-19 цар тахлын улмаас тавигдсан хөл хорио нь нийлүүлэлтийн сүлжээнд саад учруулж болзошгүй байгаа юм.
Энэхүү мэдэгдлийн дараа Apple-ийн хувьцааны ханш бирж хаагдсаны дараах арилжааны үеэр 4 хувийн уналт үзүүлэв.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
-
Таалагдсан
-
Хөгжилтэй
-
Яахавдээ
-
Гунигтай
-
Таалагдсангүй