Мета Платформс компанийн хувьцааны ханш нь 18 хувиар өслөө
Өчигдөр АНУ-ын хөрөнгийн зах зээл бага зэрэг сэргэв. Тодруулбал, технологийн индексийг өсөхөд Мета Платформс компани хамгийн их нөлөөлсөн байна. Хуучнаар Фэйсбүүк компани нь энэ удаад шинжээчдийн хүлээлтийг давсан үр дүнг үзүүлж хувьцааны ханш нь 18 хувиар өслөө.
Ингэснээр хөрөнгө оруулагчид оны эхнээс унаад байсан хөрөнгийн зах зээлд найдвар тавьж эхэллээ. Гэсэн хэдий ч ХНС бодлогын хүүг хэдэн нэгжээр нэмэгдүүлэх нь асуулт хэвээр байгаа бөгөөд энэ шийдвэрээс шалтгаалж зах зээлийн цаашдын өнгө төрх тодорхойлогдох юм.
Газрын тосны ханш өндөр байгаа үед тус салбарт үйл ажиллагаа явуулдаг компаниуд тайлангаа зарлахаар зэхэж байна.
Хүлээгдэж буй онцлох мэдээ:
- Exxon Mobil Corp
Шинжээчид тус компанийн нэгж хувьцаанд ногдох ашгийг 2.23 ам.доллар, нийт орлогыг 81.3 тэрбум ам.доллар гэж таамаглаж байна.
- Chevron Corp
Шинжээчид нэгж хувьцаанд ногдох ашгийг 3.43 ам.доллар, нийт орлогыг 50.65 тэрбум ам.доллар гэж таамаглаж байна.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
-
Таалагдсан
-
Хөгжилтэй
-
Яахавдээ
-
Гунигтай
-
Таалагдсангүй