Microsoft: 69 тэрбум ам.долларын хэлэлцээрээс тоглоом сонирхогчид хожно гэв
Microsoft Corp 69 тэрбум ам.доллароор алдарт "Call of Duty" тоглоомыг бүтээгч Activision Blizzard (NASDAQ:ATVI) компанийг худалдан авах хэлэлцээр нь тоглоом сонирхогчид болон тоглоом бүтээгч компаниудад ашиг тустай байх болно гэж шүүхэд мэдүүлжээ.
АНУ-ын Холбооны Худалдааны Комиссоос тэдний нэгдэл нь өрсөлдөөнийг хязгаарлана гэж үзэж, хэлэлцээрийг зогсоох шийдвэр гаргасны дараа Microsoft (NASDAQ:MSFT) компани Холбооны Худалдааны Комиссын шүүхэд гомдол гаргасан юм.
Холбооны Худалдааны Комиссоос арванхоёрдугаар сарын 8-нд гаргасан гомдолд Activision-ий "World of Warcraft" and "Diablo," зэрэг алдартай тоглоомууд нь Microsoft-ийн Xbox-той өрсөлдөгч төхөөрөмжүүд дээр ажиллах боломжгүй болох магадлалтай гэж дурдсан байдаг.
Энэ асуудалд Microsoft-ийн ерөнхийлөгч Брэд Смит “Call of Duty” цувралыг арван жилийн турш Sony болон бусад өрсөлдөгчдөд нийлүүлэх нөхцөлийг хэлэлцээрт тусгаж өгсөн хэмээн хариулжээ.
Activision-ийн гүйцэтгэх захирал Бобби Котик өчигдөр хийсэн мэдэгдэлдээ, Холбооны Худалдааны Комисстой үүсгэсэн эрх зүйн марганд компаниуд ялалт байгуулна гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлсэн байна.
"Майкрософт"-ын хэлэлцээрийг мөн Европын холбоо шалгаж байгаа бөгөөд ирэх оны гуравдугаар сарын 23 гэхэд хэлэцээрийг цуцлах эсэхийг шийдэх юм.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
-
Таалагдсан
-
Хөгжилтэй
-
Яахавдээ
-
Гунигтай
-
Таалагдсангүй