Парк Плэйс оффис, 4 давхар, 403 тоот, Чингисийн өргөн чөлөө-24

(+976) 7012-1530

Аpple-ийн улирлын тайлан шинжээчдийн хүлээлтэд хүрсэнгүй

Аpple-ийн улирлын тайлан шинжээчдийн хүлээлтэд хүрсэнгүй

Аpple-ийн улирлын тайлан шинжээчдийн хүлээлтэд хүрсэнгүй

Apple компанийн санхүүгийн улирлын тайлангаа танилцууллаа. Гүйцэтгэл шинжээчдийн хүлээлтэд хүрээгүй бөгөөд энэ нь iPhone гар утасны борлуулалт буурч, эдийн засаг суларч, Хятадын үйлдвэрүүд гарц муу байсантай холбоотой болохыг тайланд дурджээ.  

Тайланг танилцуулсны дараагаар биржийн дараах зах зээл дээр тус компанийн хувьцаа 3 хувиар буурчээ. 

Тайлангаас үзэхэд нийт 117.2 тэрбум ам.долларын орлого олсон бөгөөд нэгж хувьцаанд ногдох орлогын дүн 1.88 ам.доллар байна. Шинжээчид нэгж хувьцаанд ногдох орлогыг 1.94 ам.доллар хүрнэ гэж урьдчилан таамаглаж байсан юм.  

Орлогын гүйцэтгэл хүлээлтэд хүрээгүйн улмаас ашгийн түвшин 7 хувиар буурч 2016 оноос хойш хамгийн бага ашигтай ажилласан улирал боллоо. Үүнд хамгийн хүчтэй нөлөөлсөн хүчин зүйл нь iPhone-ийн борлуулалт байжээ. 

iPhone гар утасны борлуулалтын орлого 8 хувиар буурч 65.78 тэрбум ам.доллар болсон аж. Энэ нь өнгөрсөн оны 11 дүгээр сард Хятад улс ковид-19 цар тахлын эсрэг хөл хориог чангатгаснаар  Женжөү хот дахь iPhone 14 Pro болон iPhone 14 Pro Max загварын ухаалаг утасны үйлдвэрлэл ихээхэн удааширсантай холбоотой гэжээ. 

Орлогыг ангилж харвал, өмнөх оны мөн үед 19.52 тэрбум байсан засвар үйлчилгээний орлого өсөж 20.77 тэрбум ам.доллар болсон байна. Харин өмсөж, зүүх төрлийн ухаалаг хэрэгсэл болон гэр ахуйн ухаалаг хэрэгслийн орлого 14.07 тэрбум ам.доллараас буурч  13.48 тэрбум ам.доллар болсон бол iPad-ийн орлого 7.25 тэрбум ам.доллараас өсөж 9.4 тэрбум ам.доллар хүрчээ.   

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ

  • Таалагдсан

  • Хөгжилтэй

  • Яахавдээ

  • Гунигтай

  • Таалагдсангүй

Баярлалаа.