Alphabet Inc компани зах зээлийн үнэлгээгээ 100 тэрбум ам.доллараар алдлаа
Лхагва гарагт Alphabet компани өөрсдийн хөгжүүлсэн хиймэл оюун ухаант Bard хэмээх чатботоо танилцуулсан юм. Харин энэ үеэр буруу мэдээлэл дамжуулснаар Google-ийн толгой компанийн хувьцааг уналтад хөтөллөө.
Тодруулбал, компанийн хувьцааны ханш 9 хувь буурсан бөгөөд нийт арилжааны дүн сүүлийн 50 өдрийн дундаж хөдөлгөөнөөс бараг 3 дахин өндөр байв. Гэхдээ энэхүү уналтын дараа буюу биржийн дараах зах зээл дээр ханш харьцангуй тогтвортой байжээ.
Уг хувьцаа нь өнгөрсөн онд үнэ цэнээ 40 хувь алдсан бөгөөд 2022 он гарснаас хойш 15 хувь сэргээд байсан юм.
Google-ийн танилцуулгын шууд дамжуулалтын үеэр Bard-ийг үндсэн хайлтын үйлчилгээндээ хэзээ, хэрхэн нэвтрүүлэх талаар тодорхой дурдаагүй аж. Ганцхан өдрийн өмнө гол өрсөлдөгчдийн нэг Microsoft Bing хайлтын систем ChatGPT-ийн ололтыг өөртөө нэгтгэж байгаагаа зарласан тул Google-ийн танилцуулга ихээхэн хүлээлт өндөртэй байсан юм. Гэтэл хөгжүүлэгчид нь Bard-д алдаа байгааг танилцуулга эхлэхийн дөнгөж өмнөхөн олж илрүүлсэн байна.
"Сүүлийн хэдэн жилд Google хиймэл оюун ухааны салбарт тэргүүлж ирсэн ч технологио хайлтын системтэйгээ уялдуулах тал дээр унтаа байжээ" хэмээн D.A. Davidson-ийн ахлах шинжээч Gil Luria сэтгэгдлээ хуваалцжээ.
Харин Microsoft-ийн хувьцааны ханш эсрэгээрээ 3 хувь өссөн байна.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
-
Таалагдсан
-
Хөгжилтэй
-
Яахавдээ
-
Гунигтай
-
Таалагдсангүй