Парк Плэйс оффис, 4 давхар, 403 тоот, Чингисийн өргөн чөлөө-24

(+976) 7012-1530

Финтекүүд ногдол ашгаа зарлалаа

Финтекүүд ногдол ашгаа зарлалаа

Финтекүүд ногдол ашгаа зарлалаа

Сэндли ББСБ ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2023 оны 2 дугаар сарын 6-ны өдрийн ээлжит хурлаар компанийн 2022 оны цэвэр ашгаас нэгж хувьцаанд 2.75 төгрөг тооцон ногдол ашиг тараахаар шийдвэрлэлээ. 

Ногдол ашиг авах эрхтэй хувьцаа эзэмшигчдийн нэрсийн жагсаалтыг гаргах бүртгэлийн өдрийг 2023 оны 3 дугаар сарын 02-ны өдрөөр тасалбар болгон тогтоож, ногдол ашгийг 2023 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн дотор "Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв" ТӨХХК-иар дамжуулан хувьцаа эзэмшигчдийн дансанд байршуулахаар шийдвэрлэсэн байна.

Мөн ЛэндМН ББСБ ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2023 оны 2 дугаар сарын 6-ны өдрийн ээлжит хурлаар компанийн 2022 оны цэвэр ашгаас нэгж хувьцаанд 1.75 төгрөг тооцон ногдол ашиг тараахаар шийдвэрлэлээ. 

Ногдол ашиг авах эрхтэй хувьцаа эзэмшигчдийн нэрсийн жагсаалтыг гаргах өдрийг хувьцаа эзэмшигчдийн хурлын бүртгэлийн өдрөөр тасалбар болгон тогтоож, ногдол ашгийг 2023 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн дотор "Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв" ТӨХХК-иар дамжуулан хувьцаа эзэмшигчдийн дансанд байршуулахаар шийдвэрлэсэн байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ

  • Таалагдсан

  • Хөгжилтэй

  • Яахавдээ

  • Гунигтай

  • Таалагдсангүй

Баярлалаа.