Roku энэ улирлын орлогоо өөдрөгөөр харж байна
Стрийминг төхөөрөмж болон контент платформ хөгжүүлэгч Roku Inc (NASDAQ:ROKU) нэгдүгээр улирлын орлого нь Уол Стрийтийн хүлээлтээс өндөр гарна гэж тооцоолж байгаа бөгөөд зардлаа хязгаарласаар байгаа тухайгаа мэдэгдлээ.
Тэдний мэдэгдлийн араас биржийн дараах зах зээл дээр тус компанийн хувьцаа 20 хувь өссөн бөгөөд үүний араас дөрөвдүгээр улирлын орлого нь хүлээлтээс давж, идэвхтэй хэрэглэгчдийн тоо нь 16 хувиар өссөн мэдээ цацагдсанаар хувьцааны ханш дахин 10 хувийн өсөлт үзүүлжээ.
Эхний улиралд тус компани 700 сая ам.долларын орлого олно гэж тооцоолж байгаа нь шинжээчдийн таамаглалаас даруй 1.3 хувиар өндөр байгаа юм. Өнгөрсөн улиралд шинжээчид тус компанийг 801.7 сая ам.долларын орлоготой ажилласан гэж таамаглаж байсан ч бодит гүйцэтгэл нь 867.1 сая ам.долларт хүрсэн байна.
Ингэснээр тус компанийн нэгж хувьцаанд ногдох алдагдал 1.7 ам.доллар болсон бөгөөд хүлээгдэж байсан алдагдал болох 1.73 ам.доллараас бага гарчээ.
Roku стрийминг сувагтаа өөрсдийн оригинал контентоо нэмэгдүүлснээр захиалагч болон сурталчилгаа нийлүүлэгчдийн тоо нэмэгдэж стрийминг үйлчилгээний ашиг орлого өссөн байна.
"Дөрөвдүгээр улиралд компаниуд зар сурталчилгааны төсвөө бууруулсан ч Roku платформын зар сурталчилгааны орлого нь АНУ-ын нийт зар сурталчилгаа, уламжлалт телевизийн зах зээлтэй харьцуулахад сайн байлаа" гэж компанийн мэдэгдэлд дурджээ.
Roku-гийн хувьцаа 2022 онд үнэ цэнээ 30 гаруй хувиар алдсан боловч шинэ он гарснаас хойш 56 хувийн өсөлт үзүүлээд байна. Өчигдрийн биржийн арилжаагаар 12 хувийн өсөлттэй хаагджээ.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
-
Таалагдсан
-
Хөгжилтэй
-
Яахавдээ
-
Гунигтай
-
Таалагдсангүй