Парк Плэйс оффис, 4 давхар, 403 тоот, Чингисийн өргөн чөлөө-24

(+976) 7012-1530

Хөрөнгийн зах зээлийн тойм

Хөрөнгийн зах зээлийн тойм

ОЛОН УЛСЫН ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛИЙН ИНДЕКСҮҮДИЙН ҮЗҮҮЛЭЛТ

 

Холбоо барих: Гадаад арилжаанд оролцох бол (Хонгконгийн бирж)8006-9977, (АНУ, Канад, Англи бусад бирж) 86103636, Парк Плейс оффис 4 давхар 403 тоот Чингисийн өргөн чөлөө-24

ЭНЭ ДОЛОО ХОНОГТ ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛ ДЭЭР ХҮЛЭЭГДЭЖ БУЙ ТАВАН ЗҮЙЛ

1. АНУ-ын инфляцын тоо мэдээлэл
Энэ долоо хоногт АНУ-ын аравдугаар сарын инфляцын тоон мэдээлэл зарлагдахаар хүлээгдэж байна. Эдийн засагчид хэрэглээний үнийн индексийг 8.0 хувьтай байна хэмээн таамагласан.

Өнгөрсөн долоо хоногт ХНС бодлогын хүүгийн өсөлтийн шийдвэрээ гаргаж шинжээчдийн таамаглаж байсны дагуу 75 нэгжээр өсгөсөн. Хөрөнгө оруулагчид бодлогын хүүгийн эрчтэй өсөлт инфляцыг хяналтад оруулахад нэмэр болж байгаа эсэхийг хэрэглээний үнийн индексээс харж болно. 

ХНС-гийн тэргүүн Jerome Powell өнгөрсөн долоо хоногт хийсэн мэдэгдэлдээ бодлогын хүүг таамаглаж байснаас өндрөөр нэмэгдүүлнэ гэсэн. Энэ нь эдийн засгийн удаашралтыг бий болгох нь лавтай.  

See the source image

2. АНУ-ын завсрын сонгууль
АНУ-ын завсрын сонгуулийн шийдвэр энэ мягмар гарагт шийдвэрлэгдэхээр хүлээгдэж байна. Ардчилсан нам эсвэл Бүгд Найрамдах нам гарахаас хамааран Ерөнхийлөгч Joe Biden-ий үлдсэн хоёр жилийн төлөвлөгөө шийдэгдэнэ. Одоогоор Бүгд Найрамдах намынхан тэргүүлж байна.

See the source image

3. Хөрөнгийн зах зээл
Энэ долоо хоногт хүлээгдэж буй томоохон үйл явц болон эдийн засгийн үзүүлэлтээс шалтгаалан хөрөнгийн зах зээл их савлагаатай байх болно. Хэрэглээний үнийн индекс шинжээчдийн таамаглаж байснаас өөр гарах, Ардчилсан нам сонгогдож илүү төсвийн зардалтай болох эсэх нь шийдэгдэж  хөрөнгийн зах зээл савлуулах болно.

Баасан гарагт АНУ-ын голлох индексүүд өсөлттэй байсан ч сүүлийн долоо хоногийн турш Dow Jones индекс 1.39 хувиар, S&P500 индекс 3.34 хувиар, Nasdaq индекс 5.65 хувиар унасан нь нэгдүгээр сараас хойшхи долоо хоногийн хамгийн өндөр уналт боллоо.

See the source image

4. БНХАУ-ын дата
Өнгөрсөн баасан гарагт БНХАУ болон Хонг Конгийн хувьцаанууд хурдацтай өссөн нь хөрөнгө оруулагчдын ковидын эсрэг авч буй арга хэмжээг багасгана гэсэн таамаглалтай холбоотой байсан. Гэтэл бямба гарагт улсын эрх баригчдаас ковидын эсрэг баримталж буй арга хэмжээг багасгахгүй хэмээн мэдэгдсэн. 

Энэ долоо хоногт тус улсаас хэрэглээний үнийн индекс, зээлийн хэмжээ, худалдаа, валютын нөөц зэргийг хамарсан чухал эдийн засгийн үзүүлэлтүүд зарлагдана. Үүнээс эдийн засгийн өсөлт, удаашралт зэргийг хэмжих боломжтой.

See the source image

5. Их Британи улсын дотоодын нийт бүтээгдэхүүн
Их Британи улсын дотоодын нийт бүтээгдэхүүн энэ долоо хоногийн баасан гарагт зарлагдахаар хүлээгдэж байна. Шинжээчид гуравдугаар улирлын дотоодын нийт бүтээгдэхүүнийг өнгөрсөн улирлынхаас 0.5 хувиар буурсан үзүүлэлттэй байна хэмээн таамаглаж байна. 

Инфляц 10 хувийг давсан байгаа ба төв банкнаас бодлогын хүүг өсгөж байгаа нь эдийн засгийг удаашралд оруулах боломжтой. Төв банкнаас инфляцын түвшинг 11 хувь давах боломжтой гэж харж байна.  

See the source image

ЭНЭ ДОЛОО ХОНОГТ ТАЙЛАНГАА ЗАРЛАХ КОМПАНИУД

Image

Мэдэгдэл: Энэхүү судалгаанд дурьдагдсан аливаа таамаглал нь зөвхөн мэдээллийн зорилготой бөгөөд аливаа хөрөнгө оруулалт, арилжаа хийхийг ятгасан, санал болгосон үйлдэл биш болно. Энэхүү судалгаанд дурьдагдсан таамаглалаас үүдэн гарах аливаа эрсдэлийг шинжээч болон компани хариуцахгүй болно. Энэхүү тойм, судалгаа, таамаглалыг зөвхөн өөртөө зориулан ашиглаж, бусдад түгээн олшруулахыг хатуу хориглоно.