Таваарын тойм
Өнгөрсөн ба энэ долоо хоногийн онцлох үйл явдал:
Хятад: Орон нутгийн алтны үнэ наймдугаар сард сэргэсэн бөгөөд үр дүнд нь Хятадын алтны ETF урсгал (-8 тонн) гадагш чиглэсэн байна. Харин орон нутгийн алтны хэрэглээ долдугаар сарын өсөлтөө хадгалж хүчтэй хэвээр байлаа. Үүнд Au9999-ийн өдрийн дундаж арилжааны хэмжээ, Шанхайн алтны бирж дэх алтны биет гэрээ, мөн орон нутгийн алтны үнийн урамшуулал нөлөөлсөн байна.
Энэтхэг: 6, 7-р саруудад улирлын чанартай нам гүм өнгөрсний дараа Энэтхэгийн жижиглэнгийн эрэлт наймдугаар сард сэргэсэн. Өмнөд болон Хойд Энэтхэгт хуримын улирал эхлэхийн өмнө үнэт эдлэлийн эрэлт нэмэгджээ. Сарын дундуур орон нутгийн алтны ханшид засварын хөдөлгөөн орж хуримын болон байнгын худалдан авалтыг дэмжсэн хурдасгуурын үүрэг гүйцэтгэсэн. Сарын сүүлчээр үнэ буурсантай холбоотойгоор алтан гулдмайн болон зоосны эрэлт ч зохих ёсоор идэвхэжсэн. Жижиглэнгийн худалдааны идэвхжил сэргэснээр бөөний худалдааны эрэлт сайжирчээ.
Европ: Швейцарын алтны экспорт долдугаар сард 202 тонн болж, зургадугаар сарын 97 тонноос хоёр дахин их байлаа. Энэ нь 2016 оны арванхоёрдугаар сараас хойших сарын хамгийн өндөр (297 тонн) үзүүлэлт болсон байна. Хятад руу экспорт 147 хувиар өссөн нь гол хүчин зүйл нь байв. Гэсэн хэдий ч ихэнх томоохон зах зээлд (ялангуяа Энэтхэг, Герман, Тайланд, Их Британи, Турк зэрэг оронд) мэдэгдэхүйц өсөлт ажиглагдаж байна. Швейцарын алтны экспорт оны эхнээс 930 тонн болсон нь 2018 оноос хойших хамгийн өндөр үзүүлэлт юм.
Төв банкууд: Хамгийн сүүлийн үеийн мэдээллээр долдугаар сард цэвэр худалдан авалт 37 тонн болжээ. Катар (15 тонн) энэ сарын хамгийн том худалдан авагч болж, алтны нөөц нь 72 тоннд хүрч дээд амжилт тогтоожээ. Мөн Энэтхэг (13 тонн), Турк (12 тонн), Узбекистан (9 тонн). Харин Казахстан (-11 тонн) хамгийн их зарсан орон болжээ.
Холбоо барих: Гадаад арилжаанд оролцох бол (Хонгконгийн бирж)8006-9977, (АНУ, Канад, Англи бусад бирж) 86103636, Парк Плейс оффис 4 давхар 403 тоот Чингисийн өргөн чөлөө-24
Өнгөрсөн ба энэ долоо хоногийн онцлох үйл явдал:
• Хятадын хөл хорио болон АНУ болон Европын бодлогын хүүгийн өсөлтөөс шалтгаалан газрын тосны ханш унаж байна. Баярын өдрүүдээр хүмүүсийг гэрт нь үлдээж, түлшний зарцуулалтыг бууруулж байгаа Бээжингийн “Ковидыг тэглэх” бодлого нь Хятадын нефтийн эрэлтийг сүүлийн 20 жилд анх удаа бууруулж магадгүй байна.
• Европын Төв банк болон Холбооны нөөцийн банк хүүгээ үргэлжлүүлэн өсгөх төлөвтэй байна. Энэ нь ам.долларын бусад валюттай харьцах ханшийг өсгөж, хөрөнгө оруулагчдад ам.доллароор үнэлэгдэх газрын тосыг илүү үнэтэй болгож байна.
• Арванхоёрдугаар сарын 5-наас Оросын нефтийн эсрэг Европын холбооны хориг хэрэгжиж эхэлснээр нийлүүлэлт улам чангарах төлөвтэй байна.
• Германы хойд хэсгийн уур амьсгал нь чийглэг, салхитай байдаг. Өмнөд хэсгээр таатай уур амьсгалтай, аж үйлдвэр хөгжсөн байдаг тул эдийн засгийн үр ашиг өндөр юм. Харин сүүлийн жилүүдэд ногоон шилжилт болон эрчим хүчний хомстолтой холбоотойгоор хойд нутагт сэргээгдэх эрчим хүчний салбар эрчтэй хөгжиж байна.
• Энэ долоо хоногт зах зээл Вашингтоны төлөвлөж буй Оросын нефтийн экспортын үнийн дээд хязгаарын талаар дэлгэрэнгүй мэдээлэл хүлээж байна. Ирэх онд түүхий нефтийн үнэ буурах хандлагатай байгаа тул Москва Ази руу түүхий нефтийн экспортоо нэмэгдүүлнэ.
Мэдэгдэл: Энэхүү судалгаанд дурьдагдсан аливаа таамаглал нь зөвхөн мэдээллийн зорилготой бөгөөд аливаа хөрөнгө оруулалт, арилжаа хийхийг ятгасан, санал болгосон үйлдэл биш болно. Энэхүү судалгаанд дурьдагдсан таамаглалаас үүдэн гарах аливаа эрсдэлийг шинжээч болон компани хариуцахгүй болно. Энэхүү тойм, судалгаа, таамаглалыг зөвхөн өөртөө зориулан ашиглаж, бусдад түгээн олшруулахыг хатуу хориглоно