Теслагийн статистик мэдээлэл цахилгаан автомашины салбарын өнгийг тодорхойлно
АНУ-ын цагаар 4-р сарын 2-нд Теслагийн 1-р улирлын автомашин үйлдвэрлэлийн статистик тоон мэдээ гарна.
Цахилгаан автомашины эрэлт бага байгаа энэ үед Теслагийн 1-р улирлын статистик үзүүлэлт нь ерөнхийдөө цахилгаан автомашины салбарын хувьцааны үнийн хандлагыг тодорхойлох хувьсагч байх төлөвтэй байна.
Шинжээчдийн төсөөллөөр
Хамгийн сүүлийн үеийн шинжээчдийн төсөөллөөр энэ статистик тоо нь 425.000 орчим гэж тооцогдож байгаа бөгөөд энэ нь өнгөрсөн оны эхний улиралд 423,000 ширхэг автомашин үйлдвэрлэсэнтэй харьцуулахад бага зэрэг өсөх хандлагатай юм.
Үүнийг шинжээчид Хятадад цахилгаан хөдөлгүүрт автомашины эрэлт сул байгаа болон Теслагийн Калифорниа мужийн Фремонт дахь үйлдвэрлэл тасалдсан зэрэгтэй холбон тайлбарлаж байна.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
-
Таалагдсан
-
Хөгжилтэй
-
Яахавдээ
-
Гунигтай
-
Таалагдсангүй