Apple-ийн хувьцааг одоо авах уу?
Apple компанийн хувьцааны ханш өнгөрсөн сард -5.1%-иар буурсан. Харин S&P500 индекс 3.7%-иар өсжээ.
Одоо хөрөнгө оруулагчдын дунд тавигдаж буй гол асуудал нь Аpple-ийн хувьцааны ханшийн ойрын хугацаан дахь чиглэлийг зөв тодорхойлох юм.
Apple-ийн хувьцаа 2015, 2020, 2022 онуудад оройн цэгээсээ тус тус 33.9%, 35.3%, 32.1%-иар унасан статистиктай байгаа бол одоогоор 15%-иар унаад байна.
Хэдийгээр сүүлийн үед гарч буй мэдээллүүд хувьцааны ханшийн трендийг өөрчилж байгаа ч суурь талаас нь харвал АВАХ-БАРИХ шийдвэрийг хөрөнгө оруулалтын банкнууд хэвээр үлдээгээд байна.
Ашгийн үзүүлэлтүүд өсөхөөр хүлээгдэж байна
Компанийн ирээдүйд олох ашгийн өнөөгийн үнэ цэн нь хувьцааны бодит үнэ цэнийг бий болгодог. Хэрэв ашгийн тооцоолсон хүлээлт өсвөл хувьцааны ханш өсдөг. Ашиг нь хувьцааны ханшийн ойрын хугацааны өсөлттэй өндөр корреляцитай байна.
Тэгвэл өнгөрсөн жилд Apple компанийн нэгж хувьцаанд ногдох ашиг 6.55 ам.долларт хүрсэн нь 2022 оныхоос 6.9%-иар өссөн дүн байсан бол энэ онд нэгж хувьцаанд ногдох ашиг 7.11 ам.долларт хүрэх хүлээлттэй байна. Энэ нь өнгөрсөн жилийн төсөөллөөс 8.6% өндөр дүн юм.
Компанийн орлогын хүлээлт эерэг байна
Хэдийгээр ашигт ажиллагаа нь компанийн санхүүгийн эрүүл мэндийг оношлох чухал үзүүлэлт болдог ч орлогын өсөлтгүйгээр эдгээр нь гарах боломжгүй.
Apple компанийн хувьд сүүлийн улиралд 90.38 тэрбум ам.долларын орлоготой ажилласан нь өмнөх онтой харьцуулахад 4.7% буурсан байна.
Харин ирэх санхүүгийн жилд компани нь 404.96 тэрбум ам.долларын орлоготой ажиллах хүлээлттэй байгаа нь жилийн дүнгээр 5.0%-иар өссөн үзүүлэлт юм.
Энэ онд хүүгийн бууралт, AI системтэй хосолсон Iphone 16 загварын гар утасны борлуулалт, БНХАУ-тай харилцаа сайжирч байгаа зэрэг нь нөхцөл орлого өсөхөд нөлөөлөхөөр байна.
Үнэлгээний үзүүлэлт бага ч биш, өндөр ч биш
Хувьцааны үнэлгээний үзүүлэлтгүйгээр хөрөнгө оруулалтын шийдвэр үр дүнгүй.
Apple компанийн хувьд P/E харьцаа 26.66 байгаа нь салбарын дунджаас өндөр үзүүлэлт юм. Мөн 2018 оноос хойш компанийн үнэ ашгийн харьцааны дундаж 25.1 байсан нь одоогийн түвшинтэй ойролцоо байна.
Гэсэн ч нийт 41 хөрөнгө оруулалтын шинжээч Apple хувьцаанд дүгнэлт өгсөний 13 нь барих, 26 нь авах зөвлөмжийг өгсөн байна. Тэд зорилтот ханшийг 201.41 ам.долларт тооцоолжээ.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
-
Таалагдсан
-
Хөгжилтэй
-
Яахавдээ
-
Гунигтай
-
Таалагдсангүй