"Монголын хөрөнгийн зах зээлийн боломжууд" уулзалтын үндсэн илтгэгчдийг танилцуулж байна.
Үндсэн илтгэгч: Э.Золбаяр Capital Markets Mongolia компанийн гүйцэтгэх захирал
Голомт Капитал ҮЦК нь Монголын Бизнесийн Зөвлөл /BCM/-тэй хамтран 2024 оны 4 сарын 9-нд "Монголын хөрөнгийн зах зээлийн боломжууд" сэдэвт уулзалтыг зохион байгуулах гэж байна.
Тус уулзалтын үндсэн илтгэгч Capital Markets Mongolia компанийн гүйцэтгэх захирал Э.Золбаяр “Хөрөнгө оруулагчидтай үр дүнтэй харилцах нь” сэдвээр илтгэл тавина.
Энэхүү уулзалтад хүрэлцэн ирснээр бизнес эрхлэгч та:
- Хөрөнгө оруулалт татах үр дүнтэй стратеги
- Хөрөнгийн зах зээлийн олон талт боломжуудтай танилцах
- Бизнесээ тэлж, үйл ажиллагаагаа өргөжүүлэхэд шаардлагатай дэлгэрэнгүй мэдээлэл авах
- Монголын хөрөнгийн зах зээлийн талаар иж бүрэн ойлголттой болох зэрэг ач холбогдолтой юм.
Тус уулзалтад Санхүүгийн зохицуулах хороо, Монголын үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбооны төлөөлөгчид оролцоно.
Хэзээ: 2024.04.09
Хаана: Шангри-Ла зочид буудлын Улаанбаатар танхимд
Хэдэн цагт: 14:00-17:00
Бүртгүүлэх: 7012-1530
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
-
Таалагдсан
-
Хөгжилтэй
-
Яахавдээ
-
Гунигтай
-
Таалагдсангүй