Канадын төлбөр тооцооны Nuvei компани хувьчлагдана
Хувийн хөрөнгө оруулалтын Advent International компани Канадын төлбөр тооцооны Nuvei компанийг худалдан авахаар боллоо.
Тус компанийн хувьцаа Нью-Йорк болон Торонтогийн хөрөнгийн биржүүдэд NVEI тикертэйгээр арилжаалагддаг.
Nuvei компанийн хөрөнгө оруулагчдын дунд жүжигчин Раян Рэйнолдс байдаг бөгөөд компанийн эрх мэдлийн 92 хувь нь Филип Файер, Novacap болон Caisse de depot et placement du Quebec хөрөнгө оруулалтын компаниудын мэдэлд байдаг юм.
Хувьчлагдаж буй Nuvei компанийн эзэмшлийн 24%, 18% болон 12% нь эдгээр хүмүүсийн эзэмшилд үлдэх бөгөөд Филип Файер компанийн Гүйцэтгэх захирал хэвээр үлдэх нь ээ.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
-
Таалагдсан
-
Хөгжилтэй
-
Яахавдээ
-
Гунигтай
-
Таалагдсангүй