Монгол Улсад банкны салбар үүсэж бэхэжсэний 100 жилийн ойн баярын мэндийг хүргэе!
- 1921 он: Ардын хувьсгал ялсны дараа тухайн үед хязгааргүй ноёрхлоо тогтоогоод байсан гадаадын худалдаачид, мөнгө хүүлэгчдийг шахан зайлуулж үндэсний банк, мөнгө зээлийн системийг үүсгэн байгуулах нь чухал үйл явдал байв.
- 1924.06.02-ны өдөр Монгол-Зөвлөлтийн хувь нийлүүлсэн “Худалдаа ба Аж үйлдвэрийн банк”-ийг үүсгэн байгуулсан нь Монгол Улсад орчин цагийн банкны тогтолцооны үүсэл, хөгжлийн эхлэл болов.
- Анх 260 мянган янчааны хөрөнгөтэй, ЗХУ-ын 18, Монголын 4 мэргэжилтэнтэй буюу нийт 22 орон тоотой банкийг үүсгэн байгуулж байсан бол 1950 оноос хойш нийт банкны салбарын ажилчдын 98% нь Монгол мэргэжилтэн байв.
- 1954 он: ЗХУ өөрийн оруулсан хөрөнгө, хувьцааг Монголын талд шилжүүлэн өгснөөр “Монголбанк” БНМАУ-ын Улсын банк боллоо.
- 1991 он: “Банкны тухай хууль” батлагдсанаар Монгол Улсад анх удаа 2 шатлалт банкны тогтолцоо үүслээ.
- 1950-1991 он: Улсын банкны даргын албан тушаалыг Г.Балжид, Л.Лхамсүрэн, П.Төмөр, Д.Данзан, Г.Хүдэрчулуун нар хашиж байсан байжээ.
- Эдүгээ банкны салбар нь нийт 58 их наяд төгрөгийн актив хөрөнгөтэй, дотоодын нийт бүтээгдэхүүний 84%-тай тэнцэхүйц томоохон салбар болон хөгжжээ.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
-
Таалагдсан
-
Хөгжилтэй
-
Яахавдээ
-
Гунигтай
-
Таалагдсангүй