Крипто Зах Зээлд Болгоомжтой Хандах Цаг
Энэ сарын эхээр криптовалютын зах зээл суларч, Биткойн 105,000 ам.долларт хүрснээр үнэ буурах дохиог хүчтэй өгч байна.
Биткойны үнэ 2022 оны 11 сарын доод цэгээс хойш 1,078 хоног буюу өмнөх өсөлтийн мөчлөгийн 101.2 хувьтай тэнцүү замыг туулаад байна. Өмнө нь Halving-уудын дараа оройн цэг 518–580 хоногийн дотор үүсдэг байсан бол одоо Halving өнгөрөөд 563 өдөр өнгөрч байгаа нь зах зээлд бууралтын мөчлөг эхэлснийг харуулж байгаа юм.
Одоогоор Биткойн нь бүх цаг үеийн дээд үнэ болох 126,200 ам.доллароос 16 хувиар доогуур, он гарснаас хойш ердөө 8.2 хувийн өсөлттэй байна. Мөн 200 хоногийн дундаж үнийн түвшин болох 109,882 ам.доллароос доош арилжаалагдаж байна. Түүхэн хугацаанд 11 сард дунджаар 17.5 хувийн өсөлттэй байдаг ч хэрэв улаан буюу сөргөөр эхэлбэл бууралтын мөчлөгийн дохио байх магадлал өндөр байдаг.
Гэвч нөгөө талд АНУ-ын Төв банкны хүүг бууруулах хүлээлт, stablecoin-ийн нийлүүлэлт түүхэн дээд түвшинд хүрсэн, институцийн хөрөнгө оруулалт аажмаар өсөж байгаа нь үнэ сэргэх итгэлийг төрүүлж байна.
Өөрөөр хэлбэл, Биткойн богино хугацаанд баавгайн чиглэлд шилжиж байгаа ч мөнгөний бодлого зөөлрөх, зах зээл хэт халахгүй, институцийн хөрөнгө оруулалт, зохицуулалтын дэмжлэг нэмэгдвэл 4-р улиралд дахин өсөх боломж байна.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
- 
                                                        
Таалагдсан
 - 
                                                        
Хөгжилтэй
 - 
                                                        
Яахавдээ
 - 
                                                        
Гунигтай
 - 
                                                        
Таалагдсангүй
 
			