Парк Плэйс оффис, 4 давхар, 403 тоот, Чингисийн өргөн чөлөө-24

(+976) 7012-1530

Хиймэл оюунтай (AI) Холбоотой Хувьцаанууд Өссөөр

Хиймэл оюунтай (AI) Холбоотой Хувьцаанууд Өссөөр

Хиймэл оюунтай (AI) Холбоотой Хувьцаанууд Өссөөр

Хиймэл оюунтай (AI) холбоотой хувьцаанууд энэ хугацаанд өсөлтөө хадгалсаар байна. Тодруулбал, NVIDIA Corporation (NASDAQ: NVDA) болон Amazon.com Inc (NASDAQ: AMZN) компанийн хувьцаа тус бүр 2% ба 4%-иар өсөж тэргүүлэгчдийн эгнээнд бичигдлээ.

Өнгөрсөн 7 хоногт болсон АНУ, БНХАУ-ын төрийн тэргүүнүүдийн уулзалтын өмнө, АНУ-ын өндөр албан тушаалтнууд Трампт “Nvidia-ийн Blackwell AI чипийг Хятадад экспортлохыг зөвшөөрөх нь АНУ-ын үндэсний аюулгүй байдалд заналхийлнэ” гэж анхааруулжээ. Энэ мэт худалдааны маргаантай холбоотой болгоомжлолын улмаас Nvidia-ийн өсөлт бага зэрэг саарсан байна.

Хөрөнгө оруулагчид энэ 7 хоногт гарах технологийн томоохон компаниудын тайланг анхааралтай ажиглаж байна. Өнөөдөр Advanced Micro Devices (NASDAQ: AMD) тайлангаа танилцуулах бөгөөд энэ нь хиймэл оюуны чипийн эрэлт үнэхээр өсөж буй эсэхийг бататгах юм. Өчигдөр хамгаалалтын салбарт чиглэсэн програм хангамжийн үйлчилгээ үзүүлэгч Palantir Technologies (NASDAQ: PLTR) тайлангаа тавьсан бөгөөд 2025 онд орлогын таамгаа 2 дахь удаагаа өсгөөд байна. Учир нь төр, хувийн хэвшлийн байгууллагуудын хиймэл оюуны шийдэлд чиглэсэн үйлчилгээний эрэлт эрс нэмэгдэж байна гэв.

Харин маргааш Uber Technologies (NYSE: UBER) болон McDonald’s (NYSE: MCD)-ийн тайлан гарснаар хэрэглэгчийн зардал, үйлчилгээний салбарын нөхцөл байдлын талаарх дүр зураг тодорхой болно.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ

  • Таалагдсан

  • Хөгжилтэй

  • Яахавдээ

  • Гунигтай

  • Таалагдсангүй

Баярлалаа.