Үнэт цаасны хөрөнгө оруулалтаас үүссэн алдагдлыг нөхөн төлүүлэх боломжтой юу?
Хариулт:
Зуучлалын үйлчилгээ авах:
- Хөрөнгө оруулагч 1-т гадаадын зах зээлд, 2-т дотоодын зах зээлд хөрөнгө оруулах боломжтой.
- Гадаадын зах зээлд хөрөнгө оруулахад гадаад зах зээлд үнэт цаас худалдах, худалдан авахад зуучлах тусгай зөвшөөрөлтэй компани эсвэл олон улсын брокерт хандана.
- Хувь хүнээр зуучлуулах, хөрөнгө оруулалтын зөвлөгөө авах нь Монгол Улсын Үнэт цаасны зах зээлийн хуульд харш тул зөвхөн тусгай зөвшөөрөлтэй компаниас авна.
Хөрөнгө оруулалтын шийдвэр гаргах:
- Биржид бүртгэлтэй үнэт цаас гаргагч нь үнэн зөв мэдээллийг тухай бүрд хүргэх үүрэгтэй. Үүнд зохицуулагч байгууллага болон бирж тогтмол хяналт тавьдаг бөгөөд худал төөрөгдүүлсэн мэдээлэл өгөх, дотоод мэдээлэл ашиглан арилжаанд оролцох зэргийг хориглодог.
- Холбогдох хууль, зохицуулах байгууллагын журмаар хөрөнгө оруулалт хийхийг ятгах хориотой.
- Хөрөнгө оруулах эцсийн шийдвэрийг хөрөнгө оруулагч өөрөө бие даан гаргах зохицуулалттай.
Хохирол
- Хэрвээ ятгах, худал амлалт баталгаа өгөх, худал төөрөгдүүлсэн мэдээлэлд автаж хөрөнгө оруулсан бол түүнээс учирсан хохирлыг буруутай этгээдээр нөхөн төлүүлэх боломжтой.
Тодруулбал, иргэн компанийн эрх бүхий албан тушаалтнаар төлүүлэхээр нэхэмжлэх боломжтой.
- Гадаад арилжааны явцад компанийн эрх бүхий албан тушаалтнаас болж учирсан хохирол “securities class action”-ийг хуулийн фирмүүд үүсгэдэг бөгөөд хохирогчид цахимаар нэгдэж хохирлоо нэхэмжилдэг.
- ҮЦК-иуд хувь нийлүүлсэн хөрөнгийн 3 хувиар эрсдэлийн сан байгуулдаг бөгөөд энэ сангаас төлүүлэхээр тухайн компанид эсвэл СЗХ-д хандах боломжтой.
- Мөн хувь хүнд итгэж, хөрөнгөө удирдуулж хохирол амссан бол залилангийн гэмт хэрэг гэж үзэх үндэслэлтэй бөгөөд цагдаагийн байгууллагад хандаж шалгуулах боломжтой.
Энэ тохиолдолд СЗХ-оос хяналт тавьж торгох, үйл ажиллагааг нь зогсоох арга хэмжээг авдаг.
Дүгнэлт: Хөрөнгө оруулалтын зөвлөх үйлчилгээг тусгай зөвшөөрөлтэй компаниас авахыг зөвлөж байна. Хэрвээ тусгай зөвшөөрөлгүй этгээдээс энэ төрлийн үйлчилгээг авч хохирсон бол СЗХ-нд гомдол гаргах, залилуулсан үндэслэлээр цагдаагийн байгууллагад, шүүхэд хандаж хандах боломжтой.
Жишээлбэл, “УИД” ХК-ийн хувьцаа эзэмшигч нэр бүхий ҮЦК нь шүүхэд хандсан кэйс байдаг. Шүүхийн шийдвэртэй энд дарж танилцах боломжтой.
Жич: Энэхүү мэдээлэл зөвхөн мэдээллийн зорилгоор бэлдсэн ерөнхий тойм мэдээлэл болно.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
-
Таалагдсан
-
Хөгжилтэй
-
Яахавдээ
-
Гунигтай
-
Таалагдсангүй