Сири дэх Асадын дэглэмийн уналт ба үр дагавар
Асадын дэглэмийн уналт
Өнгөрсөн долоо хоногт босогчид Сирийн ерөнхийлөгч Башар Асадын дэглэмийг нурааж, тэрээр ОХУ руу дүрвэсэн байна.13 жилийн турш үргэлжилсэн иргэний дайнд улс төрийн хуваагдал, террорист бүлэглэлүүдийн тэмцэл давамгайлж байсан бол одоо эрх мэдлийн вакуум үүсэх магадлал өндөр байна.
Сири дэх дэглэмийн өөрчлөлт нь Ойрх Дорнод болон дэлхийн улс төр, эдийн засгийн харилцаанд томоохон өөрчлөлт авчирлаа. АНУ болон түүний холбоотнууд геополитикийн хувьд ашигтай байр сууринд орж, Орос, Иран хоёрын нөлөө сулрах шинжтэй байна.
Гэхдээ Сирид эрх мэдлийн вакуум үүсэхгүй, тогтвортой засаг захиргаа бий болох нь бүс нутгийн тогтвортой байдалд шийдвэрлэх үүрэг гүйцэтгэнэ.
Олон улсын үр дагавар
Асадын уналт нь олон улсын холбоотон болон хөрөнгийн зах зээлд томоохон үр дагавартай.
- Орос болон Иран — "Ялагдагчид"
Асадын дэглэмийг дэмжиж байсан Орос, Иран хоёр хамгийн их хохирол амсаж байна. Иран Хезболла руу зэвсэг нийлүүлэх гол маршрутаа алдсан бол Орос дотоодын дайны улмаас Сирид цэргийн нөлөөгөө хадгалах чадваргүй болсон.
- АНУ болон Европ — "Ялагчид"
Асадын дэглэм унаснаар АНУ, түүний холбоотнууд бүс нутаг дахь Иран, Оросын нөлөөг сулруулж, геополитикийн хувьд давуу байдалд хүрэв. Үүний зэрэгцээ Европт дүрвэгсдийн урсгал багасах магадлалтай нь Европын улс төрийн нөхцөл байдалд эерэг нөлөө үзүүлж болзошгүй.
- Турк болон Израиль — "Шууд ашиг хүртэгчид"
- Турк нь Сирид эрх мэдлийн вакуум үүсэхгүй, шинэ засаг захиргаа тогтвортой ажилласан тохиолдолд хамгийн их ашиг хүртэх магадлалтай.
- Израиль Асадын дэглэмийн уналтыг Ираны эсрэг стратегийн давуу тал гэж үзэж, Хезболла болон бусад бүлэглэлүүдийн нөлөөг сулруулахад ашиглахыг хичээнэ.
Гадаад арилжаанд оролцох
https://forms.gle/3KQJBJAa44mQbb1q9
Данс нээх, арилжаанд оролцох:
https://trader.golomtcapital.com/
7012-1530
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
-
Таалагдсан
-
Хөгжилтэй
-
Яахавдээ
-
Гунигтай
-
Таалагдсангүй