Парк Плэйс оффис, 4 давхар, 403 тоот, Чингисийн өргөн чөлөө-24

(+976) 7012-1530

English

IEEPA тарифын шийдвэр: Jefferies үр дүн таамгаас зөрөх эрсдэлтэйг анхаарууллаа

IEEPA тарифын шийдвэр: Jefferies үр дүн таамгаас зөрөх эрсдэлтэйг анхаарууллаа

IEEPA тарифын шийдвэр: Jefferies үр дүн таамгаас зөрөх эрсдэлтэйг анхаарууллаа

Jefferies лхагва гарагт гаргасан судалгааны тэмдэглэлдээ, Дээд шүүхийн IEEPA-ийн хүрээнд тогтоосон тарифын асуудлаарх шийдвэрээс өмнө хөрөнгө оруулагчдыг хэт тайвшрахгүй байхыг анхаарууллаа. Зах зээл тарифыг хүчингүй болгоно гэсэн хүлээлттэй байгаа ч “шүүхийн шийдвэр таамгаас зөрөх эрсдэл үргэлж байдаг” хэмээн тус компани онцолжээ.

Jefferies-ийн шинжээч Аникет Шахын бичсэнээр, тус компани Дээд шүүх IEEPA тарифыг хүчингүй болгоно гэсэн зах зээлийн нийтлэг байр суурь байгаа боловч аман хэлэлцүүлгээс гарч буй хандлага төгс найдвартай биш гэдгийг сануулсан байна.

Тэрбээр арваннэгдүгээр сарын 5-нд болсон хэлэлцүүлгийн үеэр шүүхийн уур амьсгал зах зээлийн хүлээлтийг мэдэгдэхүйц өөрчилсөнийг дурдав. Jefferies-ийн үнэлгээгээр, дор хаяж таван шүүгч тариф тогтоох эрх нь “үндсэндээ Конгрессын бүрэн эрхийн асуудал” болохыг онцолсон аж.

Үүний нөлөөгөөр тарифыг хүчингүй болгох “өндөр магадлалтай” гэсэн хүлээлт зах зээлд давамгайлсан байна.

Гэсэн ч Jefferies tail risk, өөрөөр хэлбэл таамгаас зөрөх эрсдэл бодитой хэвээр байгааг анхааруулжээ. Тус компани Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн хүрээнд гарсан NFIB v. Sebelius хэргийн жишээг дурдан, “Дээд шүүхийн шийдвэр урьдчилсан хүлээлтийг үгүйсгэж болдгийг сануулсан байна.

Шахын онцолсноор, тухайн үед бараг бүх шинжээчид хувь хүний заавал даатгуулах заалт хүчингүй болно гэж үзэж байсан ч шүүх 5–4 харьцаатайгаар хүчинтэй хэвээр үлдээсэн нь шүүгчдийн байр суурь явцын дунд өөрчлөгдөж болдгийг харуулсан.

Зах зээл тарифын хөнгөлөлтийг аль хэдийн үнэд шингээсэн тул, хэрэв шүүх гэнэтийн байдлаар тарифыг хүчинтэй хэвээр үлдээвэл зах зээлд огцом савлагаа үүсэх магадлалтай гэж Jefferies анхаарууллаа.

Тарифт мэдрэмтгий хувьцаанууд уналтад орж, зах зээлийн хэлбэлзэл огцом нэмэгдэх эрсдэлтэй тул хөрөнгө оруулагчдыг шийдвэрээс өмнө эрсдэлийн хамгаалалт (hedging) хийхийг зөвлөжээ. Харин шийдвэр хойшилбол хоёрдугаар сарын сүүлч хүртэл сунжрах магадлалтай байна.

Мөн салбар чухал гэдгийг Jefferies онцолж, тариф цуцлагдана гэж хүлээж буй компаниуд доошлох эрсдэлтэй бол дотоодын зах зээл үйл ажиллагаа явуулдаг үйлдвэрлэгчид харьцангуй давуу байдлаа хадгалж болзошгүйг дурдав.

Шаардлагатай бараа бүтээгдэхүүний ангиллууд чөлөөлөлт эдлэх магадлал өндөр хэвээр байх аж. Харин тарифыг хүчинтэй хэвээр үлдээвэл, энэ нь тарифыг бодлогын хэрэгсэл болгон үргэлжлүүлэн ашиглахад “ногоон гэрэл асах” бөгөөд худалдааны маргаантай холбоотой эрсдэл 2026 он хүртэл өндөр хэвээр хадгалагдана гэж Jefferies дүгнэжээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ

  • Таалагдсан

  • Хөгжилтэй

  • Яахавдээ

  • Гунигтай

  • Таалагдсангүй

Баярлалаа.