Парк Плэйс оффис, 4 давхар, 403 тоот, Чингисийн өргөн чөлөө-24

(+976) 7012-1530

English

Intel-ийн хувьцаа 13%-иас дээш унав – Q4 ашиг хүлээлт давсан ч цаашдын хандлага хүлээлтэнд хүрсэнгүй.

Intel-ийн хувьцаа 13%-иас дээш унав – Q4 ашиг хүлээлт давсан ч цаашдын хандлага хүлээлтэнд хүрсэнгүй.

Intel-ийн хувьцаа 13%-иас дээш унав – Q4 ашиг хүлээлт давсан ч цаашдын хандлага хүлээлтэнд хүрсэнгүй.

Intel Corporation (NASDAQ: INTC) компанийн хувьцаа Пүрэв гарагт 13.4 хувиар унасан нь дөрөвдүгээр улирлын (Q4) ашиг шинжээчдийн хүлээлтээс давсан ч 2026 оны I улирлын сул төсөөлөл зах зээлийн сөрөг хариу үйлдлийг өдөөлөө. Тус компани шинэ технологид шилжих явцдаа нийлүүлэлтийн хязгаарлалттай нүүр тулж байгаагаа хүлээн зөвшөөрсөн.

Intel Q4 улиралд нэгж хувьцаанд ногдох засварлагдсан ашиг $0.15-д хүрч, зах зээлийн $0.08 гэсэн хүлээлтийг давсан байна. Орлого $13.7 тэрбум болж, шинжээчдийн $13.41 тэрбум таамгаас мөн өндөр гарчээ.

Гэсэн хэдий ч компанийн I улирлын чиглэл (guidance) зах зээлийн хүлээлтээс доогуур байсан нь хувьцааны огцом уналтын гол шалтгаан болов. Intel I улиралд:

  • Ашиг тэг түвшинд (breakeven EPS) байна гэж таамагласан (шинжээчид $0.05 гэж хүлээж байсан)
  • Орлого $11.7–12.7 тэрбум байх төлөвтэй гэж мэдэгдсэн нь $12.55 тэрбумаас доогуур байв

Intel-ийн Санхүү хариуцсан захирал Дэвид Зинснер:

“Манай нийлүүлэлтийн боломж I улиралд хамгийн доод түвшинд хүрч, II улирлаас эхлэн аажмаар сайжирна гэж харж байна”
хэмээн ойрын хугацаанд тулгарч буй хүндрэлүүдийг онцоллоо.

Орлогын бүтцийг харвал:

  • Нийт орлого жилийн өмнөхөөс 4%-иар буурсан
  • Data Center & AI сегмент 9%-иар өссөн нь эерэг дохио
  • Client Computing Group (хамгийн том сегмент) 7%-иар буурсан

Гүйцэтгэх захирал Лип-Бу Тан дэвшилтэт үйлдвэрлэлийн талаар:

“Intel 18A технологид суурилсан анхны бүтээгдэхүүнүүдээ нэвтрүүлсэн нь АНУ-д хөгжүүлж, үйлдвэрлэсэн хамгийн дэвшилтэт процессын чухал үе шат юм. Хэрэглэгчдийн эрэлт өндөр байгаа тул нийлүүлэлтийг огцом нэмэгдүүлэхээр ажиллаж байна”
гэж мэдэгдэв.

2025 оны бүтэн жилийн дүнгээр:

  • Орлого $52.9 тэрбум (өсөлтгүй)
  • Нэгж хувьцаанд ногдох ашиг $0.42, 2024 оны $-0.13 алдагдлаас мэдэгдэхүйц сайжирсан

Мөн Intel Intel Core Ultra Series 3 процессоруудыг танилцуулсан нь Intel 18A технологид суурилсан анхны AI PC платформ бөгөөд дэлхийн үйлдвэрлэгчдээс 200 гаруй загварт ашиглагдах төлөвтэй байна.

 

Дүгнээд хэлбэл: Intel-ийн асуудал нь ашиг биш, харин итгэл ба хугацаа. Зах зээл одоог харж шийдвэр гаргаж байгаа ч, 18A, AI PC, DC өсөлт нь урт хугацаанд өгөөжөө өгөх боломжтой.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ

  • Таалагдсан

  • Хөгжилтэй

  • Яахавдээ

  • Гунигтай

  • Таалагдсангүй

Баярлалаа.