Парк Плэйс оффис, 4 давхар, 403 тоот, Чингисийн өргөн чөлөө-24

(+976) 7012-1530

English

Morgan Stanley: Atlassian-ийн уналт урт хугацааны боломж болж байна

Morgan Stanley: Atlassian-ийн уналт урт хугацааны боломж болж байна

Morgan Stanley: Atlassian-ийн уналт урт хугацааны боломж болж байна

Atlassian компанийн хувьцааны огцом уналт нь санхүүгийн хоёрдугаар улирлын тайлангийн өмнө сонирхол татахуйц боломж бүрдүүлж байна гэж Morgan Stanley үзжээ. Тус банкны дүгнэлтээр, хиймэл оюун ухаантай холбоотой эрсдэлийг зах зээл хэтрүүлэн үнэлж байна. Шинжээч Кийт Вайсс-ийн мэдээлснээр Atlassian-ийн хувьцаа он гарснаас хойш 25 орчим хувиар буурч, одоогоор хямд үнэлгээтэй түвшинд арилжаалагдаж байна. Энэ нь түүнийг энэ онд томоохон программ хангамжийн хувьцаанууд дундах хамгийн сул гүйцэтгэлтэй компанийн нэг болгожээ.

Morgan Stanley-ийн зүгээс AI нь Atlassian-ийн seat-based бизнес загварт сөрөг бус, харин эерэг нөлөө үзүүлэх хүчин зүйл гэж дүгнэсэн байна. 

Мөн Atlassian-ийн enterprise сегмент дэх эрэлт, өргөн хүрээтэй бүтээгдэхүүний багц, олон төрөлт хэрэглэгчийн суурь зах зээлд бүрэн үнэлэгдээгүй хэвээр байгааг онцолжээ.

Atlassian-ийг санхүүгийн хоёрдугаар улиралд жилийн өмнөхөөс 22 хувиас дээш орлогын өсөлт, мөн 26 хувийн үйл ажиллагааны ашигт маржин үзүүлнэ гэж таамаглаж байна.

Ийнхүү Morgan Stanley-ийн дүгнэснээр, одоогийн уналт нь урт хугацаанд чанартай актив эзэмшихийг зорьж буй хөрөнгө оруулагчдад боломж бүрдүүлж байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ

  • Таалагдсан

  • Хөгжилтэй

  • Яахавдээ

  • Гунигтай

  • Таалагдсангүй

Баярлалаа.