Парк Плэйс оффис, 4 давхар, 403 тоот, Чингисийн өргөн чөлөө-24

(+976) 7012-1530

English

Amazon ирэх долоо хоногт оффисын ажлын байрыг дахин цомхотгоно

Amazon ирэх долоо хоногт оффисын ажлын байрыг дахин цомхотгоно

Amazon ирэх долоо хоногт оффисын ажлын байрыг дахин цомхотгоно

Amazon.com Inc (NASDAQ: AMZN) компани дэлхий даяарх оффисын ажилтнуудынхаа тоог бууруулах зорилгын хүрээнд ирэх долоо хоногт ажлын байрны цомхотголын хоёр дахь шатыг хэрэгжүүлэхээр бэлтгэж байна. Reuters агентлагийн мэдээлснээр, удахгүй эхлэх цомхотгол нь өнгөрсөн аравдугаар сард халагдсан 14,000 ажлын байртай дүйцэхүйц хэмжээтэй байх төлөвтэй байна.

Эх сурвалжуудын мэдээлснээр, ажлын байрны бууралтыг ирэх Мягмар гарагаас эхлүүлэх боломжтой бөгөөд уг төлөвлөгөө нь компанийн олон жилийн хурдтай тэлэлтийн дараа мэргэжлийн түвшний бүтэц, давхаргыг багасгах зорилготой алхам гэж тайлбарлагдаж байна.

Өмнө нь Amazon дотоод захидалдаа аравдугаар сарын цомхотголыг хиймэл оюун ухааны нөлөөтэй холбон тайлбарлаж байсан бол гүйцэтгэх захирал Энди Жэсси энэ тайлбарыг өөрөөр тодотгожээ. Тэрбээр гуравдугаар улирлын санхүүгийн тайлангийн үеэр:

“Энэ өөрчлөлт нь санхүүгийн шалтгаантай ч биш, хиймэл оюун ухаантай шууд холбоотой ч биш”
гэж мэдэгдсэн байна.

Жэссигийн хэлснээр, гол шалтгаан нь байгууллагын дотоод үр ашиг буурах, мөн илүүдэл удирдлагын давхаргууд нэмэгдсэнтэй холбоотой аж.

“Ажилтны тоо өсөхийн хэрээр шат дамжлага олширч, байгууллага хэт төвөгтэй болдог”
хэмээн тэрбээр шинжээчдэд тайлбарлажээ.

Нийт 30,000 ажлын байр цомхотговол энэ нь Amazon-ийн оффисын ажилтнуудын бараг 10 хувийг хамрах боловч компанийн 1.58 сая нийт ажилтны дунд харьцангуй бага хувийг эзэлнэ. Amazon-ийн ажилтнуудын дийлэнх нь одоогоор агуулах, хүргэлтийн төвүүдэд төвлөрсөн хэвээр байна.

Энэхүү цомхотгол нь Amazon-ийн 30 гаруй жилийн түүхэн дэх хамгийн том ажлын байрны бууралт болж, 2022 онд халагдсан 27,000 ажлын байрны хэмжээнээс давж байна. Энэ нь технологи, бүтцийн шинэчлэлээр дамжуулан бюрократ бүтцийг багасгах дэлхийн томоохон корпорацуудын нийтлэг чиг хандлагыг илэрхийлж буй алхам гэж үзэж байна.

Reuters-ийн мэдээлснээр, уг цомхотгол нь AWS, жижиглэн худалдаа, Prime Video, хүний нөөцийн нэгжүүдэд нөлөөлөх төлөвтэй боловч төлөвлөгөө өөрчлөгдөх боломжтойг эх сурвалжууд онцолжээ. Мэдээлэл нийтлэгдсэний дараа Amazon-ийн хувьцаа after-hours арилжаанд 0.2 хувиар өссөн байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ

  • Таалагдсан

  • Хөгжилтэй

  • Яахавдээ

  • Гунигтай

  • Таалагдсангүй

Баярлалаа.