Ард даатгал ХК (AIC.MSE) нэгж хувьцаанд 40 төгрөгийн ногдол ашиг тараана
Ард даатгал ХК-аас 2025 оны жилийн эцсийн цэвэр ашгийн 28.03%-ийг ногдол ашиг хэлбэрээр тараах болсноо зарлалаа. Энэ нь ойролцоогоор 1 тэрбум төгрөг буюу нэгж хувьцаанд 40 төгрөг болж байна. 2026 оны 2 сарын 9 өдрийн ханшаар тооцвол ногдол ашгийн өгөөж 5.8 хувьтай байхаар байна.
Тус компани нь 2024 онд 2 тэрбум төгрөгийн ашигтай ажилласан ч ногдол ашиг олгоогүй бөгөөд ийнхүү нэг жил өнжсөний дараа дахин хуваарилалт хийж байна.
Харин ногдол ашгаа ирэх 4-р сард багтаан олгохоор болжээ.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
-
Таалагдсан
-
Хөгжилтэй
-
Яахавдээ
-
Гунигтай
-
Таалагдсангүй
