JIm Simonson
The man who solved the market
JIm Simonson
James Harris Simons нь АНУ-н quantitative trader, тэрбумтан, математикч, сайн үйлстэн юм. Forbes сэтгүүлээс 2021 онд түүнийг 23.5 тэрбум ам.долларын хөрөнгөтэйгээр дэлхийн хамгийн чинээлэг Hedge fund manager-р тодруулсан. Simons болон үүсгэн байгуулсан Renaissance Technologies, Medallion хөрөнгө оруулалтын сангууд нь математик модел ашиглан хөрөнгө оруулалт хийдэг Quant investor гэдгээрээ алдартай билээ.
Тэрээр 1938 оны 4-р сарын 25-ны өдөр АНУ-д еврей гэр бүлд төрж өссөн. Simmons бага наснаасаа математикийн шинжлэх ухаанд сонирхолтой байсан бөгөөд 1958 онд баклаврын зэргээ Massachusetts-н их сургуульд математик-н чиглэлээр, 1961 онд мөн математикийн чиглэлээр докторын зэрэг California-н Berkeley их сургуульд ердөө 23 насандаа хамгаалсан.
40 нас хүртэлээ Simmons санхүүгийн салбараас хол буюу их сургуулиудад математикийн багш, АНУ-н IDA-д аналист зэрэг ажил хийж байсан. Харин түүнд математикийн гоц чадвараа ашиглан өөрийгөө илүү сорих сорилт, мөнгө олох боломж хэрэгтэй байлаа. Ингээд 1978 онд 40 насандаа анхны санхүүгийн зах зээлрүү нэвтрэх оролдлогоо хийж сан байгуулан ханшийн хөдөлгөөнийг математик тооцооллоор таамаглах оролдлого хийж эхэлсэн. Эхний математик тооцооллоор GBP ханш өсөх таамаглал гарсан бөгөөд түүний таамаглалын дагуу GBP огцом өсөж Simmons их хэмжээний ашиг хийсэн ба хамгийн сонирхолтой нь ханш яагаад өсөж байгааг огт мэдэхгүй байлаа. Үүнээс хойш хэд хэдэн математикч найзуудаа нэгтгэн ханш таамаглах аргаа сайжруулахаар оролдсон боловч их хэмжээний алдагдал хүлээсэн.
Хэдэн жилийн бүтэлгүйтлийн дараа Simons quantitative анализийг жинхэнэ утгаар нь хөгжүүлж эхэлсэн. 1982 онд Renaissance Technologies-г үүсгэн байгуулж маш их хэмжээний санхүүгийн зах зээлийн датаг цуглуулж quantitative анализдаа ашиглан ханшийн хөдөлгөөнийг таамаглан хөрөнгө оруулалтаа хийж эхэлсэн. Комьпютерийн хурдацтай хөгжил түүнд маш том давуу тал үүсгэж өгсөн нь ямар ч их хэмжээний дата байсан анализаа хийх боломжтой болж байлаа.
Renaissance Technologies quant trade ашиглан 1988-2018 он хүртэл 104.5 тэрбум ам.долларын цэвэр ашиг хийсэн бөгөөд энэ нь жилд дунджаар 66.1%-н өсөлт юм. Улмаар Jim Simmons бүх цаг үеийн хамгийн агуу хөрөнгө оруулагч гэсэн нэр алдрыг хүртсэн.
Jim Simmons ба түүний сангууд суурь шинжилгээ давамгайлдаг зах зээлд математик тооцоолол, quantitive анализ оруулж ирснээр орчин цагийн санхүүгийн зах зээлийг нэг шат ахиулж томоохон өөрчлөлт хийсэн билээ.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
-
Таалагдсан
-
Хөгжилтэй
-
Яахавдээ
-
Гунигтай
-
Таалагдсангүй