Парисын таксины жолооч Теслагийн эсрэг зарга үүсгэжээ
Парисын таксины жолооч 12-р сард Тесла (NASDAQ:TSLA) АНУ-ын автомашин үйлдвэрлэгчийн 3-р загварын автомашин нь осолдож, нэг хүний аминд хүрсэн хэмээн гомдол гаргасан. Жолооч автомашиныг техникийн асуудалтай гэж үзэн шүүхэд зарга үүсгэсэн гэдэг талаар түүний хуульч ням гарагт мэдэгдэл хийжээ.
Тесла компанийн мэдэгдэж байгаагаар осолд орсон тухайн автомашинд техникийн ямар нэгэн алдаа дутагдал гараагүй хэмээн мэдэгдсэн. Тесла тээврийн хэрэгслийнхээ мэдрэгч, камераас дэлгэрэнгүй мэдээлэл цуглуулдаг бөгөөд үүнийг ашиглан иймэрхүү гомдол, заргыг няцаадаг.
Таксины жолоочийн Тесла машин нь төмөр шон, унадаг дугуй, хогийн сав, явган зорчигчид, бусад машинийг мөргөж яваад эцэс сүүлд нь зогссон гэж гэрчүүд мэдэгджээ.
Таксины жолооч ослын дараа цагдаа нарт хандан, машин өөрөө хурдалсан бөгөөд тоормосоо идэвхжүүлж чадаагүй гэдгээ хэлжээ.
Энэхүү ослоос болж 20 хүн бэртсэнээс гурван нь ноцтой бэртэж, нэг хүн амь насаа алдсан байна.
Таксины жолооч хүн амины хэргээр албан ёсоор шалгагдаж байгаа ч буруутгагдаагүй байна. Тэрээр ослын үед согтууруулах ундаа хэрэглээгүй байсан нь нотлогджээ.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
-
Таалагдсан
-
Хөгжилтэй
-
Яахавдээ
-
Гунигтай
-
Таалагдсангүй